Ор сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажлыг эхлүүлжээ

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер  Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 8 иргэн уулнаас бууж, 19 иргэн сураггүй болсон тухай мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-аас шуурхай хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай нар оролцож, мэдээлэл өглөө.

19 иргэн сураггүй болсон тухай дуудлага 2017.10.22-ны 14.30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан 12 алба хаагч эрлийн ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

Одоогоор сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг явуулахаар тус аймгийн Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн газрын шуурхай бүлэг, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг Отгон сумын чиглэлд гараад байна.

Мөн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Түүнчлэн баруун бүсийн төв Ховд аймагт тус аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Өлгий, Увс аймгуудын Онцгой байдлын газруудаас хүч хэрэгслийг татан төвлөрүүлж, нэмэлт хүч гаргах бэлтгэл бэлэн байдлыг хангаж байна. Улаанбаатараас ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах бүлэг, эмнэлгийн бүлэг, Нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн бүлэг, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 2 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийн Отгон сумын чиглэлд 18.00 цагт ниссэн тухай мэдээллийг өглөө.

П.ГОО
Оллоо.мн


 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-10-22 18:07:34
    Hen durtai ni humuus avaad ayalal zohion bguulj bgaag horih heregtei sh dee. Ene bol turiin l hiih ajil shuu
    27.123.212.134
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-10-22 14:32:19
    Dam sonsohod bagsh nar baigullagaaraa yavj bsan suragtai bna. Er ni mergejliin bus, tehnik, turshlaga baihgui humuus iim ulirald avirah demii baihaa
    153.223.152.63
    Мэдэгдсэн Хариулах
  • Anu 2017-10-22 12:37:10
    Iim ulirald abiraltiig huuliar horigloh ni zob
    172.56.22.219
    Мэдэгдсэн Хариулах
    • ЗӨВ 2017-10-22 14:20:34
      ер нь ч тодорхой хэмжээний шаардлага, нөхцөлтэй болох хэрэгтэй , дуртай болгон нь л дур зоргоороо яваад байдаг ч юм биш байхаа, өндөр уул хайрхан руу гарах...
      202.9.42.140
      Мэдэгдсэн Хариулах