Уулчдыг эрэн хайх ажиллагааг үүрээр эхлүүлжээ

Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасны нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болсон гэсэн дуудлагын дагуу ОБЕГ-ын шуурхай ажлын хэсэг Завхан аймгийн Отгон суманд ажиллаж байна.

Сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаанд одоогийн байдлаар Завхан аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Шүүх шинжилгээний газрын баг бүрэлдэхүүн, Говь-Алтай, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн нийт 70 орчим алба хаагч оролцож байна.

Эрлийн баг бүрэлдэхүүн шөнө болж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул өглөө эрт эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон тухай шөнийн 01.30 минутад Шуурхай бүлгээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2017-10-23 08:46:44
    Emegtei hvn garch boldoggvi tseertei baidag ym daa bolohgvi l bol bolohgvi shvv dee
    59.153.87.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Tatvar tulugchdiin mungiig buu ur 2017-10-23 05:39:56
    Durtaidaa zugaalj yavtsgaasan humuust bitgii tatavar tulugchdiin mungiig zartsuul. Ted nariin ami ni uursdud ni unegui bol, tatvar tulugchdud buur ch unegui.
    108.218.234.108
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-10-23 02:44:36
    Амьд мэнд олдоосой бурхан минь
    202.9.41.15
    Мэдэгдсэн Хариулах
  • Пизда 2017-10-23 02:24:05
    Мөрөөрөө үхэхгүй улс орны бидний татварын мөнгийг мөн ч их хийсгэх юм аа хэдэн зугаагаа гаргагчид. Хэнд ч хэрэггүй хоолны савнууд. Үхсэн байшаасай билээ. Туй!...
    103.26.194.36
    Мэдэгдсэн Хариулах