С.Зоригийн хэргийг нууцаас гаргах санал оруулна

Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тамгаа гардаж авсныхаа дараа ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж Эрүү, Зөрчлийн хуулийн хэрэгжилт болон зарим асуудлаар үүрэг чиглэл өгчээ.

Тэрээр “Даргын зөвлөлийн гишүүдтэй уулзаж байгаагийн гол шалтгаан нь С.Зоригийн хэргийн шийдвэрлэлт. Тагнуулын байгууллага шалгасан, цагдаагаас хол байсан гэдэг асуудал ярихгүй. Захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгууллаа гээд байсан. Одоо тэр захиалагч нь байдаг юм бол зарлах арга хэмжээ ав.

Эхэлж захиалагчийг нь олж тогтоочхоод тэдний үүрэг даалгаврын дагуу хүний амь хөнөөсөн хүнийг нь олж тогтоодог хуультай биз дээ. Баримтгүй шийтгэчихсэн юм бол хилсээр шийтгэсэн хүмүүсийг цайруулах арга хэмжээг нэн яаралтай авах хэрэгтэй. Мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд энэ хэргийг нууцаас гаргах санал танилцуул. Түүнийг нь би Засгийн газарт оруулна” гэжээ.

Мөн сүүлийн таван жилд Эрүүгийн хэрэгт холбогдуулж хориод сүүлд нь гэм зэмгүй байсан нь тогтоогдсон хүмүүсийн жагсаалтыг улсын хэмжээгээр гаргах өгөх үүрэг өгсөн байна. Түүнчлэн Төмөр зам, 60 тэрбум, офшорын асуудлыг хөдөлгөх чиглэл өгчээ.


Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гүр 2017-10-23 05:46:01
    гэм буруугүй гэдгээ хэлээд байхад шүүхтэйгээ нийлээд ял өгөөд түүнийг нь эдлээд гараад ирсэн хүмүүс байна тэд яах вэ
    202.70.41.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Би 2017-10-23 03:58:21
    Зөв шүү зөв. Бас танай Увсын баруунтуруунд иу болоод байгааг сөхөж тавь. Солонгос сёриалыг цэгцэлээрэй.
    103.229.120.112
    Мэдэгдсэн Хариулах