Боловсролын салбарынхан сурагчдаар бизнес хийж байна
Тэд сурагчдаар ингэж бизнес хийдэг
 
Саяхныг хүртэл ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд улсын чанартай хэдхэн олимпиад зохион байгуулдаг байв. Энэ олимпиад нь чанар чансаа одоогийнхтой харьцуулах юм биш. Гэвч сүүлийн жилүүдэд олимпиадууд борооны дараах мөөг шиг л олширсон. Хаа сайгүй хэн нэгэн таних танихгүй эрдэмтийн нэрэмжит олимпиадыг сургууль бүр дээр зохиогдож байна. Үүний нэг нь өнгөрсөн амралтын өдөр  эцэг эхчүүдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн “Номч” сургуууль дээр зохион байгуулагдсан олимпиад байв. Энэ олимпиадын талаар фэйсбүүк орчинд “Олимпиад эхлэх цагийг тултал бүртгэл хийснээс хүүхдийн тоо хэтрэн ачааллаа дийлэхгүй болж, хажуугийн сургууль руу нэг хэсгийг нь шилжүүлж, хаа сайгүй төөрсөн хүүхэд, бухимдсан эцэг эхчүүд. Цагдаа цэрэг дээрээ тулав. Хаана юу болж байгаа нь мэдэгдэхгүй. “Өглөө 09.00 цаг өнгөрөөд оруулсан хүүхэд алга болчихлоо гарч ирэхгүй байна” гэж зарим нь орох гэж зүтгэнэ. Зарим эцэг эхчүүд хаалгаар дайрч, нэг хэсэг орилолдож хэрүүл уруулдаа тулцгаана. Хүлээж хүлээж олимпиад цуцлагдаж, 2 цаг анги дотор зүгээр суусан хүүхдүүд гарч ирж, тарах болов. Амралтын өдөр төлөвлөсөн бүх юм орвонгоороо эргэж, бороо шавар шавхай дундуур олимпиад ч үгүй өлссөн хүүхдүүдээ аваад харьцгаав. Сургууль сургуулийнх нь шугамаар 5000 төгрөг буцааж олгоно гэнэ. Хагас өдрийн үнэ цэнэ, холоос зорьж очсон хүмүүсийн зардал чирэгдэл ингээд л болоо юу?” хэмээн бухимдлаа илэрхийлжээ. Яг энэ мэт хүүхдүүдээс 5000 мянган төгрөгний хураамж авч олимпиад нэрээр бизнес хийгчид боловсролын салбарт бугшчихав. Тэд хүүхэд бүрээс мандатны мөнгө нэрээр 5000-10000 төгрөг хурааж, олимпиад нэрийн доорх бизнестээ хөлөө олчхоод байна. Ингэхдээ нэг сургуулийн нэг ангиас 1-5 сурагч хамруулдаг. Бүр нэг анги бүхэлдээ мандатны мөнгө төлөөд олимпиадад хамрагдах нь ч байна. Яг энэ байдлаар боловсролын салбарынхан сурагчдаараа бизнес хийх үйл явц газар авлаа.
 
Тэд зөвшөөрөлгүй бизнес эрхлэгчид 

БСШУ-ы сайдын тушаалаар  14 төрлийн хичээлээр улсын чанартай олимпиад нэг удаа л зохион байгуулах ёстой байдаг. Сум, аймгаас шалгарсан хүүхдүүд нийслэлд жилд нэг удаа олимпиадад оролцоно. Энэ нь мэдээж хэрэг ямар ч үнэ төлбөргүй байдаг тухай албаныхан мэдээлж байна. Тэгвэл сурагчдаар бизнес хийгчид хэний зөвшөөрлөөр энэ олимпиадуудыг зохион байгуулж байна вэ?

Харамсалтай нь тэдэнд хэн ч зөвшөөрөл өгдөггүй. Нэг үгээр хэн нэгний хараа хяналтаас ангид сурагчдаар бизнес хийж байна. Хаана ямар олимпиад зохиогдож байгаад одоогоор яам болоод нийслэлийн боловсролын газрынхан хяналт тавьдаггүй. Иймээс тэд дур зоргоороо аашилж сурагчдаар бизнес хийж байна. Эцэг эх бүр үр хүүхдийнхээ мэдлэг чадвар,  оюун ухааныг хөгжүүлж хүсэлтэй. Гэтэл энэ хүслийг ашиглан боловсролын салбарт бугшсан шуналтнууд бизнес хийсээр багагүй хугацаа өнгөрч байна. Иймээс салбарын яам энэ асуудалд анхаарч, шийдвэр гаргахгүй бол хүүхдээр бизнес хийгчид салбараар чинь наадаж байна.
 
Зохицуулалт хүссэн бичиг

“Номч” сургуульд дээр өрнөсөн үйл явцтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч  М.Тулгат нийслэлийн Боловсролын газарт  саналаа  илгээжээ.

Тэрбээр “Цаашид Нийслэл хотод зохион байгуулагдах олимпиадуудын тухайд тусгайлсан журам гаргах зэргээр ямар нэгэн зохицуулалт хийх шаардлагатай байна. Үүнд, дараах САНАЛУУДЫГ хүргүүлье:

1. “Олимпиад” гэдэг нэршлийг ашиглах тухайд
Дутуу дулимаг зохион байгуулалттай, төлбөр төлсөн болгон нь шагнуулдаг хавтгайрсан олимпиадуудаас болж олон жилийн уламжлал бүхий чанартай олимпиадуудын нэр хүндэд нөлөөлж, математикийн багш нар, салбарын зүтгэлтнүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна. Иймд, “олимпиад” гэдэг нэрийг ашиглах тохиолдолд дор хаяж 10 сургууль, сургалтын байгууллагын хамтарсан зохион байгуулалтаар тухайн олимпиадыг хүчин төгөлдөрт тооцдог болох, оролцогчдод тодорхой шалгуур тогтоодог, нэг сургуулиас тодорхой хувь, процентоор хүүхэд оролцдог болгон чанаржуулах зэргээр “олимпиад” гэдэг оюуны уралдаан тэмцээний нэр хүнд, чанарыг хамгаалах хэрэгтэй байна.
2. Зохион байгуулалтыг журамлах тухайд
Тухайн олимпиадыг зохион байгуулагчдын зүгээс олимпиад зохион байгуулах төлөвлөгөө, удирдамжийг Нийслэлийн боловсролын газар урьдчилан хүргүүлдэг болох. Энэхүү удирдамжид хариуцлага хүлээх хүмүүс буюу олимпиадыг зохион байгуулах хорооны дарга болон баг бүрэлдэхүүнийг тодорхой болгож, ямар дотоод зохион байгуулалттай ажиллах, олимпиадын бүртгэл, шалгалтын материал бэлдэх ажиллагаа, түүний нууц хадгалалт, гадна орчны аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөн зохицуулалт, тухайн өдрийн ангийн хуваарилалт, хүүхдүүдийг хүлээж авах, хүлээлгэн өгөх ажиллагаа, дүгнэх, дүнг мэдээлэх, дүнг танилцуулан шагнал гардуулах зэрэг бүх процесуудад ямар зохион байгуулалт, төлөвлөгөөтэй ажиллахыг урьдчилан бэлтгүүлсэн байхыг шаардах.
Эцэст нь ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ нүдэн дээр замбараагүй байдал үзүүлж буруу үлгэр дууриал болохгүй байх, тэднийхээ сурах эрмэлзлийг нь унтраахгүй байх, тэднийхээ аюулгүй орчинд сурах, хөгжих нөхцлийг бүрдүүлэхийн тулд эцэг эхчүүд, Нийслэлийн иргэд бид хамтран ажиллах, зөв гарц шийдлийг олох хэрэгтэй байна. Дээрх саналуудтай танилцаад, цаашид авах арга хэмжээний талаар тодорхой хариу ирүүлнэ үү” гэжээ.

Иймээс одоо хариуцсан яам, газар, албадууд сурагчдаар бизнес хийж байгаа үйл явцад ямар зохицуулалтыг хийхийг харах үлдэж байна.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • чимэг-очир 2017-10-30 04:24:07
    урт настай бугшсан зүйл .Цогзолмаа сайд анхааралдаа аваасай
    202.21.98.34
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-10-26 12:49:42
    23 -r surguuliig shalgaj uguuchee. Angidaa 60 hyyhedtei tegeed 8 bylegtei. Hyyhdyyd yneheer tend hohirch bn. Ene jilees byyr tulburtei bolj bgaa. tusviin bguull...
    122.201.24.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-10-24 01:45:29
    Ene yag unen shuu uneheer ainar bsan. Ene asuudalaa tsegtsleh heregtei shuu dee
    202.70.46.221
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-10-24 01:19:13
    эрдэм мэдлэг биш шоудах боловсрол л олгож байгаа шүү дээ сургууль цэцэрлэг хүртэл тийм болсон
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Bolioch 2017-10-23 15:33:34
    Энэ үнэн шүү болсон болоогүй олимпиад тэмцээн хэрээс хэтэрлээ. Бизнес хийдэг нь үнэн ш дээ. Маш ашигтай юм шг байгаан.
    103.212.118.152
    Мэдэгдсэн Хариулах
  • Urnaa 2017-10-23 13:45:46
    Neeree arai hetersen ymar ch zohion bguulalt baihgui shalgalt avah erh hen olgodog ym bol tsenzur bna uu Bolobsroliin yam yu hiideg bnaa zohitsuulalt bna uu?
    103.26.193.182
    Мэдэгдсэн Хариулах
  • Unshigch 2017-10-23 12:44:20
    Bas bagsh nar bolsn boloogui nom kanondoj suragchid shashahiig zogsoomoor bnaa saidaa
    66.181.176.200
    Мэдэгдсэн Хариулах
  • sanny  2017-10-23 08:59:04
    zahirliin neremjit olimpiad bukh huuhed oroh estoi genee.Arai heternee. yam niisleliin bolovsroliin gazar ajlaa hiigeechee
    202.21.100.202
    Мэдэгдсэн Хариулах
  • Зун зуслан, хөдөө гадаа амраад ирсэн сур 2017-10-23 05:53:02
    Зун зуслан, хөдөө гадаа амраад ирсэн сурагчдыг намар дөнгөж хичээл эхлэхэд Цонжин болдог, 12р зуун, Тахь үзнэ, Байгальтай танилцах гээд 25000 төгрөгийн аялалд о...
    203.91.116.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Bb 2017-10-23 02:47:43
    Энэ ёстой үнэн шүү. Манай охин 5000₮ төлөөд орсон боловч хоосон ангид 2 цаг зүгээр сууж байгаал гарч ирсэн. 1 ангийс 20 хүүхэд оролцдог олимпиад гэж байхуу!
    122.201.22.149
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-10-23 02:30:45
    АНУ-д олимпиад гэж хүүхдийн сургууль дээр болохгүй байна. Уралдаан болон дүнгээр хүүхдийг хооронд уралдуулдаггүй.
    75.65.189.225
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2017-10-23 04:07:15
      ANU-d olimpiad bolj bainaa. Olimpiadad oroltsox xemjeenii medlegtei xuuxdee bagsh ni songodog. Tanai xuuxed muu surch baina daa.
      69.165.149.228
      Мэдэгдсэн Хариулах