“Оюу Толгой буюу Рио Тинто” компани монголчуудыг ялгаварлан гадуурхсан уу
Монгол хүнийг ялгаварлан гадуурхаж байгаа эсэх талаар “Оюу Толгой буюу Рио Тинто” компанийн эсрэг шүүх хурал өнөөдөр болно.

Тодруулбал,  Монгол Улсын иргэн Ц.Чинбат нь Монгол хүний үнэ цэнэ үнэлэмжийн төлөө “Оюу Толгой буюу Рио Тинто” гэх компани эсрэг суулт хийн тэмцэж байна. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард тус компанид ажилд орох өргөдөл өгч нийт 5 үе шатанд шалгарсан боловч “Рио Тинто”-оос зөвхөн Монгол ажилтанд зориулсан оффисийн ажилтны аюулгүй суух хязгаар 100 килограмаас ихгүй жинтэй байх гэсэн шаардлагыг үндэслэн эрүүл мэндээр гадуурхаж тэнцүүлээгүй байна.

Иймээс тэрбээр хүний эрх, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхал бий болгож байна гэж үзэн хамаарал бүхий бүх яам төрийн бол төрийн бус бүх байгууллагуудад гомдол гаргажээ. Түүний гомдлын дагуу Хүний эрхийн үндэсний комисс “Оюу толгой” ХХК-д шаардлага хүргүүлсэн бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Монгол Улсын хөдөлмөрийн хуульд хүнийг бие жингийн суурь стандарт байхгүй, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхал бий болгож байна гэж үзжээ.

Улмаар Монгол Улсын Үндсэн хууль болон хөдөлмөрийн хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж иргэн Ц.Чинбат “Оюу Толгой буюу Рио Тинто” компанийг шүүхэд өгчээ. Шүүх хурал 13. 30 цагт Сүхбаатар дүүргийн шүүх хурлын танхимд болно.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mng 2017-10-23 06:40:06
    Uurkhain zovshdee! Daldruu ordog lift gekhed l khynii dundaj jingeer tokhirson bgaa! 1,5 khynii jintei bj bolokhgyi! 170sm khyrekhgyi bj 100 davsan jin chini il...
    27.123.212.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2017-10-23 05:34:25
    Zuv bn. er ni bid ekh orondoo baij gadniihand ikh deerlhuulj baina daa
    66.181.181.79
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2017-10-23 04:36:09
    Zuv sh dee, gahia shig balai buduun guzeegee chirsen durak suultaa hiigeed ulam targalaad suuj bai
    202.131.242.254
    Мэдэгдсэн Хариулах
  • eel 2017-10-23 04:29:36
    jingee has.tegeed l bloo
    221.157.77.107
    Мэдэгдсэн Хариулах