У.Хүрэлсүх: Агаар, орчны бохирдлыг 50-иас доошгүй хувь бууруулах зорилт тавьсан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-ыг Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна. Уг чуулганд Ерөнхий сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна.

Тэрбээр "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзсэн, онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байгаа “Агаарын бохирдлыг бууруулах” асуудлаар үндэсний чуулганыг санаачлан, цаг үеэ олсон, тулгамдсан чухал асуудлыг хөндөн, хамтын шийдвэр гаргахаар хэлэлцүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлье. Ерөнхий  сайдын хувьд ч үүнийг би бүрэн дэмжиж байна.

Хүн амьсгалах агааргүйгээр нэг ч хором байж чадахгүй. Цэвэр агаар бол амьд явахад юунаас ч илүү үнэ цэнэтэй зүйл юм.

Үе үеийн Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахын тулд анхаарал тавьж цөөнгүй ажлууд зохион байгуулж, нилээд хөрөнгө зарцуулсан байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2008-2016 онуудад улсын төсвөөс 147 тэрбум гаруй төгрөг, олон улсын байгууллагын санхүүжилтээр 60 сая долларыг сайжруулсан зуух, түлш, нам даралтын зуухыг шинэчлэх, төвлөрсөн дулаанд холбох, эко автобус, хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, айл өрхийг хийн хэрэглээнд шилжүүлэх туршилт, судалгаа шинжилгээ хийх зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэсэн.  Тодорхой үр дүн гарч байсан ч хүсэн хүлээсэн хэмжээнд хүрээгүй.

Гэвч үр дүн хангалтгүй, Улаанбаатар хотын агаарын чанар өвлийн улиралд Монгол Улсын Агаарын чанарын стандартаас давсан үзүүлэлттэй хэвээр байна.

Агаар, орчны бохирдол нь төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, эдийн засгийн чадавхи, ард иргэдийн амьдралын түвшин, хэрэглэж байгаа техник технологийн хоцрогдол зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. 

Энэ бүхнийг судлан тооцож, Монгол Улсын Засгийн газраас хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж эхлээд байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж эхэлсэн зөв, бодлого шийдвэрийг үргэлжлүүлэн үндэсний хөтөлбөрийн хүрээнд агаар, орчны бохирдлын эх үүсвэр яндангийн тоог цөөлөх, “Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тариф”-ын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх, хөнгөлөлтөнд хамрагдах хугацааг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг бодлогын хүрээнд дэмжин ажиллана.

Агаар, орчны бохирдлыг бууруулах ажилд мэдээж, ихээхэн санхүүжилт, төсөв шаардлагатай. Бид эхний ээлжинд дотоод нөөц боломжоо бүрэн ашиглах шаардлагатай.

 2010 онд батлагдсан Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар түүхий нүүрс, автомашин, органик бодис, суурин эх үүсвэр зэрэг бохирдлын 4 төрлийн төлбөр улсын төсөвт ордог болсон. Үүний дүнд жилдээ 12-30 тэрбум төгрөг улсын төсөвттөвлөрч байна.

 2015 онд хуульд өөрчлөлт орж, Засгийн газрын тусгай сан, Цэвэр агаарын сан татан буугдаж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний санхүүжилт эрс буурч, эдгээр төлбөрийн орлого зориулалтын дагуу зарцуулагдахгүй болжээ.

- Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу төвлөрсөн орлогыг зориулалтаар нь агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах эрхзүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна.

 Иймд “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулах асуудлаар Агаарын тухай хууль болон бусад холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн бариад байна. Засгийн газрын тусгай сан байгуулагдсанаар санхүүжилтийн хэмжээ нэмэгдэж, авах арга хэмжээний цар хүрээ өргөжиж тодорхой үр дүн гарах боломж бүрдэнэ. 

- Цаашид түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах нь үйл ажиллагааны гол чиглэл байх болно. Үүний тулд эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, хэмнэлттэй, дулаан алдагдлыг бууруулах шинэ техник, технологийг нэвтрүүлэх арга хэмжээ авах, нүүрсийг шингэрүүлэх, хийжүүлэх технологийг шуурхай нэвтрүүлэхэд төр хувийн хэвшлийн харилцан түншлэлийг бүрэн ашиглах хэрэгтэй.

-  Үүний зэрэгцээ орон сууцжуулж, гэр хорооллын айл өрхүүдийн яндангийн тоог бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг зохион байгуулах нь чухал байна. Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шинэ хот байгуулах тухай саналыг дэмжиж байна.

- Агаар орчны асуудалтай хамааралгүй нэг ч яам, төрийн байгууллага байхгүй.  Агаарын бохирдолыг бууруулах үйл ажиллагаанд хариуцлага, сахилга, санаачлага, идэвх зүтгэл, ил тод байдал нэн чухал.

Төсөв, санхүүгийн хүндрэлтэй энэ цаг үед манай засгийн газрын бүх түвшинд, төрийн албан хаагч бүр үүнийг хатуу анхаарч ажиллах шаардлагатай.

-  Нөгөө талаас иргэний нийгмийн байгууллагууд, иргэн бүхэн үүргээ биелүүлж, хяналт тавьж, хамтран ажиллах нь нэн чухал.  Бид агаар орчны бохирдлыг бууруулах асуудлаар санаачлага гарган ажиллаж байгаа Монголын байгаль орчны Иргэний зөвлөл, “Утааны эсрэг ээж, аавууд” болон бусад ТББ-уудтай хамтран ажиллах болно. 

- Ард иргэдийн дунд дулаан, цахилгааны хэмнэлттэй техник технологийг сурталчлах, агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах, ногоон зээлийн сангийн зээл авах боломжийг танилцуулах мэдээллийн төв байгуулан үйл ажиллагааг эхлүүлсэн, одоо улам идэвхжүүлэх ажлыг зохион байгуулна.

- Хор хохиролтойг мэдсээр байж хаягдсан дугуй, ашигласан тос, хуванцар материалыг ил шатаадаг аж ахуй нэгж, байгууллага, зориулалтын бус газар хог хаядаг иргэд гээд бидний дунд байдаг олон дутагдалтай хатуу шаардлага тавьж гаргасан алдаа асуудлуудыг зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэж, шинэ дадал, хэвшил тогтоох хэрэгтэй.

Бидэнд тавьсан зорилт, хөтөлбөр, дэвшүүлсэн зорилт, эрхзүйн орчин хангалттай бий. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлснээр бохирдуулагч эх үүсвэрийг 80 хувиар багасган, дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийгнийслэлд бүрэн хориглож, агаар, орчны бохирдлыг 2025 он гэхэд 50-иас доошгүй хувь бууруулах зорилт тавьсан.

Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд зоригтой шийдэл, бодитой ажил хэрэгтэй.

Үндэсний чуулганд хүрэлцэн ирж оролцож байгаа Та бүхэн, төрийн болон төрийн бус байгууллага, нийт иргэдтэйгээ хамтран энэ ажлыг үр дүнд хүргэж чадна гэдэгт итгэлтэй байна.

 Хүн бүхэнд, хүүхэд бүрт эрүүл агаар, цэвэр орчинд ажиллаж амьдрах, өсөж торних боломж олгохын төлөө үйлсэд хамтран хичээн зүтгэе" гэлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цнд 2017-10-26 15:17:21
    Утаагүй. Утаа үгүй болно гэдэг юу л бол. Уб-н өнгө төрх ийм байгаа цагт. Багануурыг анх гэргүй хот байгуулна гээд тэнэгтэж байсныг нэг саначих даа
    66.181.160.49
    Мэдэгдсэн Хариулах
  • ард 2017-10-24 09:28:49
    4 н уулийн дунд хонхор газарт байгаагаа мэдээсэй салхин талдаа айлаа овоолчихоод
    66.181.164.214
    Мэдэгдсэн Хариулах
  • N 2017-10-23 11:13:32
    Ok.amjilt
    202.131.244.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Сонгогч 2017-10-23 09:46:05
    Утааны талаар нэг их ярилтгүй, ажил хиймээр л байх юм даа, Өөр газраас ирчихсэн юм шиг шинэ хүн гарч ирээд сүртэй ярина. Тэгээд л бах байдагаараа
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-10-23 08:39:57
    шөнийн тарифыг 18 цагаас өглөө 08 цаг болгох хэрэгтэй орой 22 цагт хэн тень залгах гээд хүлээж суухав дээ бас дээр нь халаах цахилгаан хэрэгсэлийг маш хямд бор...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-10-23 07:12:01
    сан байгуулж бас л нэг идэх шалтаг гарна даа тэгж байхаар нэгэнд нь даатгаад өгөөд ажиллаач
    202.72.240.5
    Мэдэгдсэн Хариулах