Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганаас гаргасан зөвлөмж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг ЕТГ-аас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, ЭХЯ, БХБЯ, НЗДТГ, ДЭМБ-тай хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа

Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга, Ерөнхий Сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний Хорооны дарга У.Хүрэлсүх,  ЕТГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, БОАЖЯ, БХБЯ, ЭХЯ, ЭМЯ, ХХААХҮЯ, БСШУСЯ, НЗДТГ, ДЭМБ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Ахлах зөвлөх, ЦУОШГ, АТҮТ, ХБНГУ-ын Байгаль орчны агентлагийн мэргэжилтэн, МУИС-ийн эрдэмтэд, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль, “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ, Майдар төсөл, Эко клуб ТББ болон эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 1600 хүн оролцож бодлого шийдлийг хэлэлцэн, дараах зөвлөмжийг гаргалаа.

ЗӨВЛӨМЖ /Бүрэн эхээрээ/

   1. Агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд:

  1. Агаарын бохирдлыг бууруулах үндсэн арга нь барилгажилт гэдгийг хүлээн зөвшөөрч, 2016 онд зогсоосон ипотекийн зээлийг хуучин хэвээр нь үргэлжлүүлэн олгох, хүртээмжийг нэмэгдүүлэх;
  2. Агаарын бохирдлыг бууруулахад төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлага, оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх.
  3. Нийслэлийн төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэх, нүүлгэн шилжүүлэх, гэр хорооллыг дахин төлөвлөх, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх.
  4. Хөдөө орон нутагт шилжин суурьшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн хөдөлмөр, бизнес эрхлэлтийг бодлогоор дэмжих, урамшууллын механизмыг бий болгох талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх.

 2. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ:

  1. Дулаан алдагдлыг багасгаж, айл өрхөөс гарах агаарын бохирдлын хэмжээг бууруулах зорилгоор үндэсний үйлдвэрийн дулаалгын материалаар гэр, байшингаа дулаалах; уг ажлыг төр засгаас бодлогоор дэмжсэн хүүгүй зээлийн тогтолцоог бүрдүүлэн хамруулах; үүгээр дамжуулсан агаар, орчны бохирдол үүсгэгчийн хариуцлагыг шинэ шатанд гаргах;
  2. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх хугацааг үргэлжлүүлж, цахилгаан халаагуурын технологийг нэмэгдүүлэх арга хэмжээг дэмжих;
  3. Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологи үйлдвэрлэх, худалдан авахад банк, санхүүгийн байгууллагууд болон “Ногоон зээлийн сан”-гаас дэмжлэг үзүүлж хүү багатай зээл олгох;
  4. Түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзах, угаасан нүүрсний хувьд бохирдлыг 60% хүртэл бууруулах боломжтой тул нүүрсийг угааж хэрэглэх ажлыг яаралтай эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх;
  5. Агаар бохирдуулагчаас авах татварыг нэмэх, “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулж татварыг төвлөрүүлэх, агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулах, олон нийтийн оролцоо, хяналтыг ханган ажиллуулах;
  6. Олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бодитой арга хэмжээнд зарцуулах;
  7. Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/107 дугаар тушаалаар баталсан төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, шинэчлэх.

 3. Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ:

  1. Зах зээл дээр бэлэн байгаа 42 мянган айлын орон сууцыг төр худалдан авч, гэр хорооллын айл өрхөд ипотекийн зээл, түрээсээр эзэмшүүлэх.
  2. Орон сууцны 8 хувийн ипотекийн зээлд гэр хорооллын айл өрхийг хамруулах, 30 хувийн урьдчилгааны асуудлыг тэдэнд ашигтайгаар зохицуулах.
  3. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлж инженерийн шугам сүлжээгээр хангах, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй “сервис центр” зэрэг төслүүдийг эрчимжүүлэх.
  4. Гэр хорооллын орон сууцжуулалт, дахин төлөвлөлтийг нийслэлийг нүүлгэн шилжүүлэх, дагуул хотуудыг хөгжүүлэх, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхтэй уялдуулах.

   4. Нийслэлийн төвлөрлийг сааруулах хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ:

  1. “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг баталж хөдөөг үйлдвэржүүлэх, ажлын байраар хангах, хөгжүүлэх
  2.  Нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, агаарын болон орчны бохирдлыг багасгах, газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх зэрэг нийслэлийн өмнө тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдвэрлэх, цаашилбал иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг төрөөс баталгаатай хангах зорилгоор нийслэлийг нүүлгэн шилжүүлэх талаар УИХ-аас зарчмын шийдвэр гаргах.
  3. Нийслэлийг нүүлгэн шилжүүлэх нутаг дэвсгэрийн талаар зохих судалгааг хийж дүгнэлт гаргах.
  4. УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хийх тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д заасан Налайх, Багануур, Багахангай, Хөшигийн хөндий, Эмээлт-Аргалантын дагуул хот, Гачуурт, Өлзийт, Туул, Био-Сонгино, Партизан-Жаргалантын дагуул тосгоныг хөгжүүлэх арга хэмжээ авах, юуны өмнө техник-эдийн засгийн үндэслэлийг яаралтай хийх.
  5. Нийслэлээс их дээд сургуулиуд, төмөр зам, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөлт хийх, “Богдхан” төмөр замыг барих ажлыг эхлүүлэх
  6. “Хот байгуулалтын эрдэм шинжилгээний институт” байгуулах
  7. Монгол Улсын “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулж УИХ-аар батлуулах.

Агаарын бохирдлыг бууруулах үйл хэрэгт төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хариуцлага, оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал болохыг чуулганд оролцогчид зөвлөмж болгож байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sonnen 2017-10-24 14:28:43
    Юун нүүрс угаах вэ? Тэгээд 60 хувь буурна ч гэх шиг. Үүн шиг худлаа юм байхгүй шүү дээ. Дээрээс нь нүүрсийг тээвэрлэх, угаах гээд бөөн зардал нэмэгдэнэ.
    66.181.183.200
    Мэдэгдсэн Хариулах
  • Soko 2017-10-23 15:58:43
    Her horoolol g l baihgvi bolgohiin tool! Barilgaa l Ter is mongoo barilga barihad zoriyl
    73.222.151.91
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2017-10-23 11:26:11
    Нүүрс түлэхгүй өвөлжинө гэж хийсвэр бодит амьдралаас хол зүйл ярихаа боливол яасын, мэдэхгүй байгаа бол Должин эмээгээс очиж суралц, хот нүүрсээ түлээд эхэлсэн
    202.179.27.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Ардчлалын буян 2017-10-23 09:55:01
    Хулгай,хулхидах аргаар амиа зогоох гэсэн хөдөөний залхуу арчаагүй оркууд УБ-д уулгалан орж ирж 150 мян ил жорлон угаадас, утаагараа 1.7 сая хүнийг төхөөрч бна.
    202.9.42.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-10-23 09:47:07
    Хэрэгждэг бол сайхан л мөрөөдлүүд байна. Даанч 1рт улс төржөөд 2рт бизнесийн ашиг сонирхолтой эрх мэдэлтнүүд орж ирээд мөнгө завших гээд хэрэгжихгүй л дээ.
    202.70.46.218
    Мэдэгдсэн Хариулах