Төр хувийн хэвшлийг бодлогоор дэмжихийг хүслээ

НИТХ-ын дарга С.Амарсайхан Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар нийслэл хотын тулгамдсан асуудлууд болох агаарын бохирдол, нийтийн тээвэрийн парк шинэчлэл, гэр хороололын дулааны алдагдал, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг асуудлаар ярилцлаа.

Бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг, нийслэл хотын эрэлт хэрэгцээн дээр суурилж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж чадвал гацаанд байгаа олон асуудал бүрэн шийдэгдэх боломжтойг уулзалтын үеэр бизнес эрхлэгчид онцоллоо.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2500 автобус шаардлагатай байгаа бөгөөд дотоодод үйлдвэрлэсэн автобусаар шинэчлэх боломжтой юм байна. ҮАҮЗ-өөс НИТХ-ын даргад, Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэх төслийг, үндэсний үйлдвэрлэгч, кластерт орсон жижиг, дунд үйлдвэрлэгч компани, ААН-үүдтэй хамтран хийх боломжийн талаар нэгдсэн хэлэлцүүлэг, зөвөлгөөнийг зохион байгуулах санал тавилаа. ҮАҮЗ-өөс тавьсан асуудлуудад НИТХ-ын дарга анхаарч, хамтарч ажиллана гэж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.