Эрлийн ажиллагааг маргааш өглөө дахин эхлүүлнэ

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан нар 18:00 цагт шуурхай мэдээлэл хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн хоёр алба хаагч, хоёр уулчинтай бүлэг 11:15 цагт уулын зүүн урд зүгээс авиралт хийж эхний цогцсыг 11:30 цагт, 2 дах цогцсыг 11:34 цагт, 3 дахь цогцсыг 11:40 цагт, 4 дэх цогцсыг 13:07 цагт, 5 дах цогцсыг 14:28 цагт, 6, 7 дахь цогцсыг 15:10 цагт, 8, 9, 10 дахь цогцсыг 15:45 цагт тус тус олоод байна.

Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж байна.

Уулын зүүн урд талд 3200 метрийн өндөрт эгц хадан хясаа байна. Уулчид хясаа руу унасан байх магадлалтай байна. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж байна.  Уулын цас дагтаршиж, хунгарласан байгаа уг ажиллагааг явуулахад хүндрэлтэй байна гэж ослын газар эрэн хайх ажиллагааг удирдан явуулж байгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдээлсэн.

Ослын газар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас нийт 56 алба хаагч, 7 техник хэрэгсэл, бусад байгууллагаас 66 алба хаагч, 6 техник хэрэгсэл, нийт 122 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.

Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 17:00 цагт Отгонтэнгэр ууланд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан бүлгүүд буулаа. Иймээс эрэн хайх ажиллагаа маргааш өглөө эрт үргэлжлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • erguu 2017-10-23 15:48:46
    Manaihan oitoi erguu yumaa, zaaval uhej uregdeg, esvel munguuruu shataj baij hashirdag naatsan, bolohgui ee geel heleel baihad ugend orhgui teneg yumaa neeree
    182.160.33.206
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-10-23 14:50:48
    Uuland garch bui humuust tsag agaar bolon busad ayuyliin talaar tuhai bur uridchilan medeelj baih heregtei. umnu ni Burhan halduund Altankhuyag tegruutei olon h...
    213.55.176.236
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIH 2017-10-23 13:51:11
    Duudlaga avsan dariudaa yavahgui yasan yum be Ter dariu ochison bol amid oldoh baisan ch yum biluu.Amraltiin odor geed hevteed baisimaa daa.
    66.181.184.98
    Мэдэгдсэн Хариулах