“Номч” сургууль “Стандарт-1” олимпиадыг зөвшөөрөлгүй зохион байгуулжээ

Баянгол дүүргийн төрийн бус өмчийн "Номч" сургууль “Стандарт-1” олимпиадыг зөвшөөрөлгүйгээр зохион байгуулжээ.

Тодруулбал, тус сургууль Нийслэлийн төрийн ба төрийн бус өмчийн сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд “Стандарт-1” математикийн олимпиадыг зохион байгуулахаар удирдамж гарган, аравдугаар сарын 15-20-ны өдрүүдэд өөрийн байранд бүртгэжээ. Улмаар аравдугаар сарын 21-ны өдөр олимпиад зохион байгуулсан байна. Ингэхдээ олимпиадад бүртгүүлсэн сурагчид сургуулийн байранд багтахгүй болсон тул Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн 15 ангид оруулжээ.

Сургуулиуд аливаа уралдаан, тэмцээн зохион байгуулах тухайгаа харьяа дүүргийн боловсролын хэлтэст мэдэгдэн баталгаажуулдаг. Харин тус сургуульд энэ журам үйлчлээгүй аж. Учир нь тус сургуулийн удирдлагууд олимпиад зохион байгуулах тухайгаа дүүргийн боловсролын хэлтэст мэдэгдээгүй улмаар удирдамжийг танилцуулж баталгаажуулаагүй дур мэдэн зохион байгуулжээ.

Мөн тэд эцэг эхчүүдэд хүүхдүүдээс шалгалт авах байршлаа хэлээгүйн улмаас эцэг, эхчүүд хүүхдүүдээ хайж, эцэстээ сошиалд энэ бүхнийг шалгаж өгөхийг хүсч бичсэн байна. Мөн шалгалтын материал задарсан тухай тэд бичжээ.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ???????? 2017-10-25 13:50:25
    bi uuruu naad olimpiadad chin orson barag haij tsag bolson shuu ih olon hun baina barag 1000 hun baisan zuvshuurulgui um bol iim ih huniig yagaad avchirsan be...
  • ББ 2017-10-24 12:34:15
    Стандарт нэртэй олимпиад бол олимпиад биш, хэнд хэрэггүй хог шүү дээ. Яах гэж хүүхдээ оруулдаг юм бэ?
  • 123 2017-10-24 09:51:21
    Ugaasaa l biznes shde end xvvxdvvdiig oruulj bga etseg exiin buruu shde xvvxdiinxee xir xemjeej meddeg baimaar ym
  • өбйы 2017-10-24 06:52:29
    Зүгээр л хүүхдээ олимпиадад оруулахаа болчих л доо. Багшаас нь асуу л даа. Манай хүүхэд олимпиадад орох шаардлага хангаж байгаа гээд.
  • Зочин 2017-10-24 05:26:14
    Манай охин тооцоо хийсэн бна лээ. 6200 хүүхэд оролцсон байна . 6200 х 5000 төг=31.000.000 ийм л байна даа .31 саяаас хэдийг нь шагналд зарцуулдаг вэ гэж бодохо...
  • сс 2017-10-24 04:26:43
    энэ сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлаач. нийслэлийн боловсролын газрын нөхдүүд юу бодож, сандал ширээ бөглөж сууна вэ?
    • НБГазрын ажилтан 2017-10-24 09:26:55
      Бид чинь ийм л юмыг харсан ч хараагүй юм шиг өнгөрөөх гэж тэнд суудаг юм ш дэ...
  • K 2017-10-24 03:44:31
    Luuviriig yu gej demjih yum huneer demjuulheer yum hiijheed olon yum hutsah hetegteeshde zugeer mungnii luuvir baihgui yu bi uuruu tend ni baij nudeeree harsan ...
  • Ж  2017-10-24 03:36:10
    Нэгнээ дэмжихийн оронд яах гэж дандаа мжулж бдаг юм. Тоо бодож чаддаггүй баахан хүн бүртгүүлсэн бна лээ
  • Вв 2017-10-24 02:28:22
    Олимпиад нэрээр бизнэс хийгчдийг шийтгэ. 1 ангиас 20 хүүхэд бүртгэсэн. 20х5000₮=10000₮ энэ мөнгө олох гэсэн зүгээрл башир арга.
  • иргэн 2017-10-24 02:09:06
    стандартын шаардлага хангаагуй тегс дэлгэрэх сургуульд тусгай зевшеерел олгосон эзэн нь хэн бэ ер нь шаардлага хангасан байртай сургууль байна уу
  • би 2017-10-24 01:59:44
    нэг ширээнд хэдэн хүүхэд сууж байна. уг нь ганц ганцаар бүр өөр өөр вариант бол 2 оор шаардлагатай тохиолдолд сууна шүү дээ .Энэ хувийн хогийн сургуу...