Засгийн газар “МЦХ” компанийн хувьцааг 2.5 сая ам.доллараар худалдаж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Засгийн газар 20 жилийн дараа стратегийн салбар болох “МЦХ” компанийн хувьцааг худалдаж авна

“Монголын цахилгаан холбоо” хувьцаат компани дахь БНСУ-ын “Кореа Телеком” корпорацийн эзэмшлийн 10,348,111 ширхэг хувьцааг худалдан авахад шаардагдах 2.550, 000 /хоёр сая таван зуун тавин мянга/ ам.доллартай тэнцэх хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон холбогдох агентлагийн дарга нарт даалгав.

“Монголын цахилгаан холбоо” компанийг цаашид үр ашигтай ажиллуулах, менежментийг сайжруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх бодлого, зохицуулалтын чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг мөн үүрэг болголоо. Тус компанийн 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын “Кореа Телеком” корпораци, 5.33 хувийг дотоод, гадаадын иргэд эзэмшдэг юм. “Кореа Телеком” корпораци өөрийн эзэмшлийн хувьцаагаа Засгийн газарт худалдах саналаа энэ оны зургаадугаар сард ирүүлжээ.

Талуудын хоорондох харилцан ойлголцлын Санамж бичгийн төсөлд тусгасны дагуу төлбөрийн нөхцлийг судлан, төлбөрийг үе шаттай хийх чиглэлээр хэлэлцээ хийх юм.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар “Монголын цахилгаан холбоо” компани суурин утасны 28.19, интернетийн 12, кабелийн телевизийн тав, лавлах утасны 12, олон улсын ярианы зах зээлийн 16 хувьд үйлчилгээ үзүүлж байна. Компани 1996 оноос хойш өнөөг хүртэл 18 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж Засгийн газарт 10 гаруй тэрбумын ногдол ашиг хуваарилжээ.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хуралдана

Ирэх сард ОХУ-д болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрөв.

Хуралдаанаар өмнөх хурлын шийдвэрийн хэрэгжилт болон худалдаа, эдийн засаг, санхүү, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, барилга зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм.

Тухайлбал ОХУ-аас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах, УБТЗ-ын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Эгийн голын усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлэх, мал, амьтны гоц халдварт өвчин, шүлхийтэй тэмцэх, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, ОХУ-д хадгалагдаж байгаа Монгол Улсад хийгдсэн геологийн судалгааны тайланг шилжүүлж авах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Монгол-Орос, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг Шадар сайд ахална

Талуудын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудал хэлэлцэн зохицуулах, салбар хоорондын уялдаа холбоог хангах шаардлагыг харгалзан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинг Монгол-Оросын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн Монгол-Хятадын зөвлөлийн Монголын хэсгийн даргаар томиллоо. 

Эрэн хайх, аврах ажиллагааг зогсоолоо

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авирч байгаад осолдсон 17 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааны талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийв.

Осолдсон иргэдийн цогцсыг олж Улаанбаатар хотод авчирсан бөгөөд ар гэрийнхэнд нь таниулж дууссан байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй аврагч, уулчин, шүхэрчин, аврах тусгай анги, цагдаа, эмнэлгийн байгууллагын 200 гаруй хүн ажиллажээ.

Цаашид ямар уул, хайрханд хэзээ авиралт хийж байхыг хатуу журамлах, холбогдох төрийн төрийн бус байгууллага хяналтаа чангатгаж, иргэд сахин биелүүлж байх хэрэгтэйг Шадар сайд онцоллоо. 

Монгол Улсын  2018 оны төсвийн төслийг хэлэлцэж байна

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны  төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийг Засгийн газрын маргаашийн /2017.10.26/ хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!!! 2017-10-26 02:22:46
    Төрийн өмч гэж эрх мэдэлтнүүдийн идэж уудаг эзэнгүй савыг бас нэгээр нэмэгдүүлж байхын оронд өндөр технологи бүхий гадаадын компанид худалдах хэрэгтэй!!!
    103.229.121.160
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2017-10-26 02:03:28
    ЗАА, БЯЛУУЧИН МАНГАСУУД ЗАЛГИХ ГЭЖ БАЙНА Л ДАА.
    66.181.185.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Холбоочин 3 2017-10-26 01:38:26
    МЦХ-ны зах зээлийн үнэ ханш ингэж 10 дахин унасны гол буруутан нь солонгосчууд!
    103.9.90.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Холбоочин 2017-10-26 01:31:23
    МЦХ-ны хувьцаа өнөөдөр 550₮ байхад 20 жил ямар ч хөрөнгө оруулалт, шинэчлэл хийгээгүй КорТелКом-оос 10 дахин өндөр үнээр худалдаж авна гэдэг бол луйвар!!
    103.9.90.50
    Мэдэгдсэн Хариулах
    • Холбоочин 2 2017-10-26 01:35:38
      Кортелком гэрээний үүргээ бүрэн умартсан гэсэн үг.
      103.9.90.50
      Мэдэгдсэн Хариулах