Өмнөх Засгийн газар оффшортнуудын  эрх ашигт нийцүүлэн жагсаалт гаргасан уу

Улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд татвараас зугтах, хууль бусаар олсон хөрөнгөө гадаадын оффшор бүсэд байршуулах нь элбэг болсон. Иймээс энэ үйл явцыг таслан зогсоох зорилготойгоор Оффшорын эсрэг хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард батлан гаргасан юм. Хууль  батлагдсанаас хойш гурван сарын дотор албан тушаалтнууд оффшор бүсээс мөнгөө оруулж ирэхээр зохицуулсан юм. Гэвч хууль хэрэгжих боломжгүй байв. Учир нь оффшор бүсийн 42 орны жагсаалтыг Засгийн газар баталснаар хууль хэрэгжих боломжтой бүрдэх ёстой. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар хууль батлагдснаас хойш бүтэн дөрвөн сар дуншсны эцэст өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Оффшор бүсэд хамаарах улс орнуудын жагсаалтыг гаргасан. Мөн энэ сарын эхээр жагсаалтыг хавсралтаар баталж АТГ-д хүргүүлсэн юм. Ингэснээр АТГ хуулийг бүрэн хэрэгжүүлэх орчин бүрдэж байгаа юм. АТГ-ын зүгээс “2016 оны 4 дүгээр сард Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагаас нийтэд мэдээлэгдсэн 23 хүнийг шалгаж байгаа. 29 хүн байгаа. Төрийн албан хаагч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээд гээд 23 хүн дээр хэрэг бүртгэлтийн ажиллагаа явж байгаа” хэмээн мэдэгдсэн.

Харин өмнөх Засгийнхан жагсаалтыг гаргахдаа олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалт болон  Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэсэн хэмээн оффшор бүсэд хамаарах нийт 49 улс орныг танилцуулсан. Тухайлбал, Барбадос улс, Бахамын арлууд, Британийн Виржинийн арлууд, Кайманы арлууд зэрэг нийт 49  бүс нутгийг багтаасан байгаа юм./Зурагт: Засгийн газраас тогтоосон 49 улс орны нэр/
 
Гэвч энэ жагсаалтыг өөрчлөх шаардлага байгааг УИХ-ын нэр бүхий гишүүд хэлж байна. Тодруулбал уг жагсаалтад Оффшор бүсэд хамаарахгүй 11 улсыг нэмсэн мөртлөө нэн тэргүүн оруулах ёстой Панам, Сингапур зэрэг 13 улсыг гадна үлдээсэн байна хэмээн тэд үзэж байгаа аж. Тиймээс дээрх жагсаалтыг батлахдаа ОУВС, Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Татварын шударга ёсны холбоо гэсэн олон улсын гол гурван байгууллагаас гаргасан шаардлагад суурилаагүй, бодит байдал дээр улс төрчдийн захиалгаар оффшорчдыг хаацайлан хамгаалсан зохицуулалт хэмэн харагдахаар байгаа юм.

Учир нь дээрх байгууллагууд нийт 15 шалгуур үзүүлэлтэд үндэслэн жил бүр жагсаалтыг шинэчлэн баталж, олон улсад зарладаг аж. Энэ оны тухайд дээрх байгууллагууд оффшор бүсэд хамаарах нийт 42 орныг зарласан. Гэтэл Монголын Засгийн газрын баталсан жагсаалтад дээрх 42 орноос 13-ыг хасч баталжээ. Тодруулбал Оффшор бүсэд хамаарах нэг, хоёрдугаар зэргийн улсууд болох Швейцарь, Хонгконг, Люксембург, Лебанон, АНЭ, Макао, Панам, Малайз, Ирланд, Самао, Ботсвана, Куракао, Бруней жагсаалтад ороогүй гэсэн үг юм.
 
Хамгийн анхаарал татаж байгаа нь Панамын баримт бичгийн улмаас дэлхийн олон улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, манай улсад ч үүний улмаас АТГ, ЦЕГ-т 23 иргэнийг мөрдөн шалгаж байхад Панам улсыг жагсаалтаас хасчихсан байгаа нь сонирхол татаж байна. Үүнээс үүдэн өмнөх Засгийн газрын газар оффшорт данс эзэмшигчдийн эрх ашигт зориулж оффшор бүсэд хамаарах улсуудын жагсаалтыг гаргасан байх вий гэх хардлага урган гарч байгаа юм.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дарамбазар 2017-11-08 06:56:00
    Оффшор бүсэд хамаарах улс орнуудын Жагсаалтыг дахин гаргаж, олон нийтэд танилцуулах хэрэгтэй.
    103.57.94.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Цнд  2017-10-26 15:31:26
    Ард олныг нэгмуу хуураад хулхидаж болно гэж бодсон бололиой. Бүлэг хулгайчууд бидний дээр байсаар л ... Бид ч гэж бид. Тэднийг сонгож л байдаг. Чааваас
    66.181.160.49
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУНЬЯ 2017-10-26 09:30:27
    ҮНЭХЭЭР ХӨГИЙН ХОГИЙН НОВШНУУДЫГ ОГЦРУУЛСАН БАЙГАА ЮМ ШҮҮ ОДООХОНДОО ИЛРЭЭГҮЙ БОЛОХООС БҮГД ТЭНД ДАНСТАЙ МӨНГӨТЭЙ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ
    202.72.245.203
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-10-26 02:43:16
    YAG L TEGSEN BAYNA DAA , UURSDIIN DANSTAY BAYJI BOLOKH ULSUUDYG KHASSAN L BAYNMA DAA
    66.181.177.72
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-10-26 02:31:22
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-10-26 01:44:40
    МАНАН ингээд л байгаам даа АРД түмэн сэрэх цаг болсон
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах