Х.Болорчулуун: Оффшорын сэжүүр Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүсээс гарна

УИХ дахь оффшорын эсрэг бүлгийнхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлжээ. Энэ талаар тус бүлгийн гишүүн Х.Болорчулууны байр, суурийг сонслоо.

Батлагдаад хагас жил гаруй болж байгаа оффшортой тэмцэх хууль хэрэгжиж байна уу?

-УИХ дахь офф­шорын эсрэг бүлгээс гад­на олон нийт байр сууриа илэрхийлж байна. Оффшор данс гэдэг бол далд хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байдаг. Оффшортой тэмцэх үйл ажиллагааг УИХ, гүйцэтгэх засаглалын хэмжээнд ч тэр ил явуулж байх ёстой. Ингэж байж оффшорын эсрэг ажиллаж чадна. Засгийн газар сайд нарын саналыг авах нэрээр оффшор бүсэд хамрагдах ёстой Панам, Швейцарь гээд гол орнуудыг хасчихаад нэр нь мэдэгдэхгүй улс орныг оруулж ирж байгаа нь буруу. Үүний эсрэг шаардлагыг Ерөнхий сайдад өгсөн.

Оффшор бол хөгжиж буй орнуудад зэвсгийн наймаа, хар тамхи, 40-60 хувийн татвараас бултсан мөнгө байдаг. Эрх мэдлээр далимдуулж байгалийн баялаг, улс орноо зарсан мөнгө байдаг. Манай улсын мөнгө бол тийм л мөнгө. Эдийн засгийн хямралын шалтгааны нэг нь оффшор. Тиймээс оффшорын эсрэг хамтдаа эрчимтэй тэмцэх ёстой.

Оффшортой холбогдуулж 23 хүнийг шалгаж байгаа мэдээлэл бий. Хуулийн хэрэгжилтэд  оффшорын эсрэг бүлгээс хяналт тавих боломж байдаг уу?

-Оффшортой холбогдуулж 23 хүнээс мэдүүлэг авч байгаа гэсэн мэдээллийг хуулийн байгууллагаас өгсөн. Оффшорын эсрэг хуулийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх ямар ч үндэслэлгүй болсон байна. Засгийн газар оффшор бүсийг батлахдаа олон улсын байгууллагуудын судалгаанд үндэслэж нэн яаралтай 13 улсыг нэмж батлахгүй бол энэ хууль оффшорчдыг хамгаалсан болж хувирлаа. Үүний дараа оффшортой тэмцэх, тэнд байгаа мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлэх, хариуцлага тооцох нөхцөл боломж бүрдэнэ. Түүнээс Ерөнхийлөгч, хууль хяналтын байгууллагуудын яриад байгаа оффшорын мөнгийг татах, хариуцлага тооцох нөхцөл бүрдээгүй. Үүний дараа оффшорын эсрэг бүлгээс хууль хяналтын байгууллагууд хэрхэн ажиллаж байгаад хяналт тавина. Бид төрийн бус байгууллагуудтай  хамтарч ажиллаж байна. Мөн Швейцарын холбооны болон бусад улс орнуудад хууль хяналтын байгууллагуудад хандаж байна.

УИХ дахь оффшорын эсрэг бүлгийнхэн Засгийн газраас баталсан оффшор бүсийн орнуудын жагсаалтыг шинэчлэхийг шаардсан. Энэ юунаас болов?

-Офшорын эсрэг гэгдээд байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан. Уг зохицуулалтыг чуулганаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд баталсан. Гэтэл Засгийн газар наймдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар оффшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн жагсаалтыг  батлах байсан боловч сайд нараас санал авах шаардлагатай гэж үзэн хойшлуулсаар аравдугаар сарын 2-нд тогтоолын хавсралт болгон 49 улсыг хамруулан баталсан байна. Оффшор бүс нутгийг тодорхой үзүүлэлтийн хүрээнд тооцож, жил бүр зарладаг гурван байгууллага болох Олон улсын валютын сан, Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Татварын шударга ёсны холбооноос гарсан FSI индекс бүхий жагсаалтыг үндэслэж, Монголбанкны зүгээс дөрөвдүгээр сарын 6-ны өдөр саналаа боловсруулсан байгаа юм. Гэтэл оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг олон улсын эдийн засаг, банк санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан батлахаар хуульчилсан байтал Засгийн газар олон улсын дээрх гурван байгууллагын шаардлагыг  хангасан өндөр индекс бүхий 13 улсыг хассан. Мөн хоёрынх нь шалгуурыг хангасан зургаан улсыг нэмэхдээ тэдгээр улсаа илүү өндөр индекс бүхий Сингапур улсыг орхигдуулж, оффшор бүс гэх үндэслэлгүй 11 улс, нутаг дэвсгэрийг нэмж баталсан байна.  Тухайлбал,  Швейцарь, Хонг Конг, Люксенбург, Лебанон, АНЭ, Макао, Панам, Малайз, Ирланд, Самао, Ботсвана, Куракао, Бруней гэсэн 13 улсыг хасч, Кэймэний арлууд, Гернси, Мавритан, Либерн, Нидерландын Антиллийн арлууд, Гибралтар гэсэн оффшор бүсэд хамааралгүй улс орныг нэмсэн.

Ерөнхий сайдад ямар шаардлага хүргүүлсэн бэ?

-Панамын баримт бичгийн улмаас дэлхийн олон улсад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Манай улсад ч үүний улмаас АТГ, ЦЕГ-т 23 иргэнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэж мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр Панамыг оффшор бүс биш гэсэн хууль эрх зүйн нөхцлийг Засгийн газар бий болгожээ. Тиймээс оффшорын эсрэг бүлгээс Ерөнхий сайдад энэ жагсаалтыг шинэчлэх шаардлагыг хүргүүлж байна. Шинэчлэхдээ жагсаалтаас хасагдсан Швейцарь, Хонг Конг, Люксенбург, Лебанон, АНЭ, Макао, Панам, Малайз, Ирланд, Самао, Ботсвана, Куракао, Бруней гэсэн 13 улсыг  нэмэх санал гаргаж байна. Ингэхдээ нэгдүгээрт,  хэн нэгэн сайдын үзэмжээр биш зөвхөн олон улсын банк санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг үндэслэн жагсаалтыг яаралтай өөрчилж, дээр дурьдсан 13 улсыг нэмэх хэрэгтэй. Хоёрдугаарт, Татварын шударга ёсны холбоо болон ОУВС-гийн шаардлагад нийцсэн Сингапурыг нэмэх ёстой. Мөн  оффшор бүс гэж үзэх огт үндэслэлгүй 11 улсыг хасах санал гаргасан.

АН-ын зарим гишүүд  Оюутолгойн гэрээлэгч зарим компаниудыг  оффшортой холбодог.  Энэ мэдээлэл үнэн үү?

-Монгол Улсын эдийн засаг таван эрдэнэтэй байвал хэнээс юу ч гуйхгүй амьдарна. Гэтэл төрийн эрх мэдэл, төсөв мөнгөний бодлогоо гадны улс орноор заалгаад явж байна. Ажил хийж байгаа иргэндээ хэдэн төгрөгийн цалин өгөхөө хүртэл гадны улс орноор мэдүүлэхдээ тулчихлаа. Энэ бол дэндүү эмгэнэлтэй. Оюутолгой Эрдэнэтээс дөрөв дахин их нөөцтэй байгалийн баялаг. Эндээс Монгол Улс 34 хувийг авдаг гэж хүмүүс ойлгодог. Үгүй юм. 100 төгрөгийн 34, арван төгрөгийн 34 хувь авах өөр. Бид арван төгрөгийн 34 хувийг авч байна гэж хэлж болно. Оюутолгойгоос татвараар бол борлуулалтын таван хувь орж байгаа. Гэтэл орж байгаагаас илүү өрөнд орж байна. Гэрээ дуусаад дүгнэхэд Монгол Улс Рио тинто компанид өртэй үлдэнэ.  Оюутолгойн гэрээг хуулийн хүрээнд байгуулсан гэж С.Баярцогт тэргүүтнүүд таахалздаг юм. Ашигт малтмал, аж ахуйн нэгжийн татварын хуулийг бүгдийг нь Оюутолгойд зориулж, 2009 оны аравдугаар сард гэрээ байгуулагдахаас өмнө хийсэн. Гэрээ хийхээс 41 хоногийн өмнө аж ахуйн нэгжийн татварын хуульд өөрчлөлт оруулж байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Үүний цаана авлига хээл хахууль маш их байгаа. Бидний мэдэх мэдэхгүй наймаа явагдсан. Оюутолгойтой холбоотой дөрвөн компани яригддаг нь үнэн. Магадгүй оффшортой холбоотой анхны сэжүүр Оюутолгойн гэрээг хийсэн, Оюутолгойтой холбоотой хүмүүсээс гарна гэдэгт итгэл төгс байна.

Оффшортой нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудад шаардлага хүргүүлсэн, хандсан зүйл бий юу?

– Төрийн өндөр албан тушаалтан  оффшортой эсэхийг хуулиар маш нарийн зохицуулсан. Нэн тэргүүнд хуулийн дагуу мэдүүлж, хааж татаж төвлөрүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ зөрчих юм бол эгүүлэн татах үндэслэл болох хуулийн зохицуулалттай. Хамгийн гол нь оффшор бүсийн жагсаалтыг хуулийн дагуу элдэв нөлөөгүй батлах ёстой. Одоогийн жагсаалтаар олон хүмүүсийг оффшоргүй гэдэг хууль болчихоод байна. Магадгүй тэр хүмүүсийн өөрийн болон хамаарал бүхий этгээдийн нэр дээр данс эзэмшиж байгаа орныг Засгийн газраас оффшор биш гэж баталчихаад байна.

Оффшор бүсээс мөнгөө оруулж ирсэн мэдээллийг саяхан АТГ-аас өгсөн. Энэ талаар мэдээлэл бий юу?

-Сонин хэвлэлээс харахад Давааням гэдэг хүн оффшорт байсан мөнгөө оруулж ирсэн юм байна. Энэ хүн бол НИК-ийн хувьцаа эзэмшигч манай улсын том бизнесменүүдийн нэг, Ерөнхий сайд асан С.Баярын дотны анд юм билээ. АНУ-д хауснууд нь хөрш байдаг юм гэсэн.

Зууны мэдээ
С.Уянга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2018-03-10 03:05:42
    ЕРӨНХИЙЛӨГЧ Х. БАТТУЛГА ЭХЛЭЭД ӨӨРИЙНХӨӨ ОХИНЫХОО ОФФШОРТ БАЙГАА МӨНГӨӨ МОНГОЛДОО АВЧИР ТЭГЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ БОЛ МОНГОЛООС УРВАСАН УРВАГЧ БОЛНО
    103.10.22.169
    Мэдэгдсэн Хариулах
  • angiin and 2017-10-27 02:32:21
    13 ornig nemj hamaaraltai avligachdin mungiig eh orondoo tatah heregtei zuv zuitei sanal bn
    202.179.31.14
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-10-26 14:47:28
    Alivaa asuudald tuluvlult heregtei.Offshorchdiin ehlel Oyu tolgoigoos ehtei gedegt sanal negtei bna.En terguund uuniig nyagtlan shalgah ni zuv baih.
    182.160.2.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-10-26 05:18:04
    Санж баяр гэж нэг шаарыг сайн шахвал их юм гарна даа . За тэгээд БОАЖЯ сайд асан Л.гансух Алтанхуягийн зөвлөх байсан Алтанхуяг энэ одоогийн ерөнхийлчийн зөвлөх...
    202.179.24.148
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-10-26 05:14:04
    АЮУРСАЙХАН, БОЛОРЧУЛУУН, Ж.ЭНХБАЯР, СОДБААТАР, ОЮУНЧИМЭГ, УЧРАЛ гэсэн сахйхан чадалтай залуусын ЭЭЛЖ УДАХГҮЙ ИРНЭ. ДАРАВЧ ДАРДАЙГААД ГАРНА
    124.158.112.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Offshorchidoo Il bogoo Nyamka saidaa 2017-10-26 04:55:19
    Offshorchdoo Il bolgoochee !!!!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах