Дорнод, Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ

Дорнод, Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Булган сумын Чулуут багийн “Балчин” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 12:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 21 иргэн, нийт 33 хүн, 4 техник хэрэгсэлтэй 14:45 цагт очиж 02:15 цаг ажиллан түймрийг бүрэн унтраажээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Нарсны хөл” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч орон нутгийн 25 иргэн, 4 автомашинтай 05:20 цаг ажиллан 18:00 цагт түймрийг бүрэн унтраасан байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-10-26 05:51:26
    Энэ жил ургац ямар байгаа билээ тэгээд түймэр төр түймэр тавигсадад төмөр нүүрээ хэзээ харуулах вэ түймэр бүр л бараг санаатай л шахам шүү дээ
  • ? 2017-10-26 04:49:49
    Намар ч түймэр тавьж л байдаг ямар сүнс нь зайлцсан малууд байдаг юм бэ???