СЗХ: Криптовалют нэрээр санхүүгийн пирамид үүсгэн иргэдийг хууран мэхэлж байна

Санхүүгийн зохицуулах хорооноос цахим мөнгө, криптовалют нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа болохыг мэдэгдлээ. Мөн криптовалют нэрээр олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох үйл ажиллагаа хийгдэж байгааг анхааруулж мэдэгдэл гаргасныг хүргэж байна.

Мэдэгдэлд "Санхүүгийн зах зээлийн хөгжил, тогтвортой байдлыг хангах чиг үүргийнхээ хүрээнд Хороо холбогдох хууль, тогтоомжийн дагуу үнэт цаасны, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа, санхүүгийн хэрэгслүүдийг бүртгэн баталгаажуулж, бодлогоор зохицуулдаг.

Олон улсын зах зээл дээр сүүлийн үед олноор бий болж байгаа БитКойн, Итериум зэрэг криптовалютуудаар төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа юм. Японоос гаралтай БитКойн цахим орчинд гарч ирснээс хойш олон зуун криптовалют бий болоод байгаа ч дэлхийн улс орнууд бодлого, зохицуулалтын нэгдсэн шийдэлд хараахан хүрээгүй байгаа юм. Санхүүгийн зохицуулах хороо энэ чиглэлээрх дэлхий нийтийн хандлагыг ажиглан, эрх зүйн орчны судалгаа, тооцооллыг хийж байна.

Үүний хажуугаар криптовалют нэрээр олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох үйл ажиллагаа хийгдэж байгааг анхааруулж, ийм зүйлд хууртахаас сэрэмжлэхийг зөвлөж байна. Тухайлбал, Уанкойн /Onecoin/ үүний нэг жишээ юм. Тайланд, Герман, Унгар, Мальт, Хятад, Бельги, Энэтхэг зэрэг орнуудад Уанкойнтой холбоотой үйл ажиллагааг сэрэмжлүүлэх, хориглох, таслан зогсоохоо мэдэгдээд байна.

Эдгээрийн зэрэгцээ Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэл, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагааг интернет, нийгмийн сүлжээ ашиглан хууль бусаар хийх явдал цөөнгүй гарч байна. Төрийн зохицуулалтад хамаараагүй, хамаарахаас зайлсхийсэн хуулийн этгээдээс гаргаж байгаа болон зуучилж байгаа бонд, даатгагдсан бонд, хувьцаа, олон нийтийн зээл, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт зэрэг зөвшөөрөлгүй хэрэгсэлд хөрөнгө оруулж, хохирол амсахаас сэргийлэхийг нийт ард иргэддээ анхааруулж байна.

Хэрэв Та өөрийн итгэл үнэмшлээр төрийн зохицуулалтгүй, зөвшөөрөгдөөгүй санхүүгийн аливаа үйл ажиллагаанд хөрөнгө, мөнгөө оруулбал энэ нь Иргэний хуулиар зохицуулагдах харилцаа тул ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг өөрөө бүрэн хариуцахыг Санхүүгийн зохицуулах хороо албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-10-27 00:47:46
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг хүний хүн хайрладаггүй юм
  • ТТТ 2017-10-26 10:56:12
    Энэ нөгөө талх Ганхуягийн яриад байгаа зүйл мөн үү
  • 112233 2017-10-26 09:11:12
    bitcoin, onecoin юугаар баталгаажсан бэ гэдгийг ойлгоогүй хүмүүс мөнгөө алдаж байна даа, цаасан дэвсгэрт алтаар баталгааждаг шүү дээ
  • хариу 2017-10-26 07:40:29
    Монгол Улсад иргэн хуулиар тусгайлан хориглоогүй бүх зүйлийг хийх эрхтэй, харин төрийн байгууллага хуулиар тусгайлан зөвшөөрснөөс бусад зүйл хийхийг хориглосон
  • po 2017-10-26 06:22:50
    1 bitcoin n anh 1;1$ hanshtai garj bhd n tooj uzeegui bsn ym gtl odo 6000garaad alga blcn sonin ed bgmda 1nurj unawal delhii
  • Бат 2017-10-26 05:49:03
    Сайн судал хар яагаа ч үгүй байж хэдэн төгрөгөө алдчихваа Монгол хүний гэнэн итгэмхий зан одоо байх ёсгүй