Зам талбайн үйлчлэгч нар Тайландад аялна

Улаанбаатар хотын хог хаягдлын менжментийг хэрэгжилтийг сайжруулах, хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүүргийн хог тээвэрлэгч, зам талбайн цэвэрлэгээний мэргэжлийн байгууллагуудын дунд зохион байгууллаа.

Болзолт уралдааныг дүгнэх ажлын хэсэг өнгөрсөн таван сарын хугацаанд дүүргийн хог тээвэрлэгч, зам талбайн цэвэрлэгээний мэргэжлийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, хийж хэрэгжүүлсэн ажил, ажлын чанар бүтээмжийг шалгуур үзүүлэлт бүрээр үнэлэн байр удирдамжийн дагуу эзлүүллээ.

Болзолт уралдаанд нийслэлийн 9 дүүргийн хог тээвэрлэгч, зам талбайн цэвэрлэгээний нийт 17 байгууллага идэвхитэй оролцсоноос “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК Тэргүүн байр, “Охь мандал” ХХК Дэд байр, “Улаанбаатар шинэчлэл” ХХК Гутгаар байранд шалгарлаа.

Уг болзолт уралдаанд хамт олноо манлайлж, идэвтхэй сайн ажилласан зам талбайн үйлчлэгч жолооч, ачигч зэрэг нийт 27 хүнийг Тайланд улсад аялах эрхийн бичгээр урамшуулаад байна гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БИЗ ДЭЭ 2017-10-27 11:29:45
    нэг талаар хэтэрхий өрөөсгөл ажил хийж дээ. зам ямар байгаа билээ. хэрэгтэй үедээ замаа цэвэрлэдэггүй шүү дээ.
  • Hulan 2017-10-26 16:04:55
    Bayar hugei .yadarsan humuusiig demijohn bna. Sain uramshuulj baikh heregtei.