Нийтийн тээврийн 3 компанийг нэгтгэх шийдвэр гарлаа
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний чанар соёл,  сахилга хариуцлагыг дээшлүүлж, үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах зорилгоор нийслэлийн өмчит  Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр компаниудыг нэгтгэж “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” байгуулахаар санал боловсруулжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 900 гаруй автобус явж байгаагаас нийт зорчигчдын 25 орчим хувийг  төрийн өмчит “Автобуснэг”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компаниуд тээвэрлэдэг байна.

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн танилцуулснаар, "Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулснаар үйл ажиллагаа, үйлчилгээний хувьд хэд хэдэн давуу тал бий болох юм байна. Тухайлбал, салбаруудын тээвэрлэлт, үйлчилгээний хэсгийн бүтэц, орон тоог өөрчлөн зохион байгуулснаар зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний чанар сайжран, ажиллагсдын тоо өөрчлөгдөхгүй, нэгтгэлийн хөдөлмөр зохион байгуулалт оновчтой болж, байгууллагын чадавхийг нэгдсэн бодлого удирдлагаар хангаж, жигд хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ. Мөн үйлчлэх чиглэлүүдийг дахин төлөвлөснөөр тээврийн хэрэгслийн сул гүйлт  жилдээ  дунджаар 127 000  км-ээр багасч, эдийн засгийн үр ашиг дээшилэхээс гадна автобусны хүлээгдлийн хугацаа  2-4  минутаар багасана гэж тооцсон байна.  Цаашлаад нийтийн зорчигч тээвэрт орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх ажлыг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлж,  хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэх,  чиглэлүүдийг өөрчлөх, нэгтгэн зохион байгуулах, тээврийн хэрэгслийн сул гүйлтийг багасгахад хялбар болно гэж албаныхан онцолж байв.

НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд, 2014 оны 10 дугаар сарын 1-ний дотор “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулахаар шийдвэрлэлээ,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mergen 2014-09-13 11:00:25
    нэгтгэл болох нь зөвөө нэгтгэлийн даргыг мэргэжлийн хүнээр тавих ёстой хэрвээ мэргэжлийн бус хүнээр тавих юм бол Батүүл өөрөө огцор
    103.10.23.44
    Мэдэгдсэн Хариулах
  • амар 2014-08-13 08:24:25
    богино рейс хйидэг болж, хотын төврүү ордог автобусны тоог багасгавал 40 автобус цуварч зогсох шаардлагагүй болон
    202.180.216.211
    Мэдэгдсэн Хариулах
  • zuv duu 2014-08-13 07:50:43
    zuv duu avtobus troleibusuud uraldaj davhih ni bagasah ni dee
    103.9.89.202
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-13 07:17:55
    zahirgaanii oron toog n tsuulj zardlii n buuruulaach
    112.72.13.114
    Мэдэгдсэн Хариулах