Зарим дээд сургууль ЭЕШ өгөөгүй оюутнуудыг элсүүлжээ

МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Төрийн болон төрийн бус өмчийн зарим их, дээд сургуулиуд, коллежийн 2017-2018 оны элсэлтийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Шалгалтанд Хан-Уул дүүргийн хэмжээнд төрийн өмчийн нэг сургууль, төрийн бус өмчийн 4 их, дээд сургуулийн 2058 оюутан хамрагдсан байна.

ХУД-ийн хэмжээнд элсэгчдийн чанар 69.9 хувийн үзүүлэлттэй байгаа нь дээд боловсролын байгууллагууд нь оюутан элсүүлэн суралцуулахдаа ЭЕШ-ын босго оноо хүрээгүй болон ерөнхий шалгалт өгөөгүй оюутнуудыг элсүүлэн суралцуулж байгаатай холбоотой гэж дүгнэжээ.

Энэ үйлдэлд нь “Зөрчлийн тухай” хуулийн 9.1. дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн 4 байгууллагад 1 100 000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Зарим хувийн дээд сургуулиудад:

1.Элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй, босго оноо хүрээгүй элсэгчдийг Боловсролын яамны мэдээллийн санд оруулж бүртгэсэн буюу бусад сургуулиудаас илүү давуу эрх эдлүүлж хууль дүрэм, журмын хэрэгжилтийг ялгавартай байдлаар хэрэгжүүлж байгаа асуудлыг яамны мэдээллийн санд хүлээн авахгүй байх эрх зүйн зохицуулалтыг жигд ханган хэрэгжүүлэх,
2. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Оюутан элсүүлэх журам”-д элсэгчдын чанарыг сайжруулах талаар тодорхой зохицуулалт хийх шаардлагатай байна гэж МХЕГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-10-29 05:57:57
    SHUTIS n zarim ni / exis/ EBS g tegseegyi hkuniig hkurtel absan baidag Sain shalga ter Elseltiin erenhkii sha...
  • зочин 2017-10-27 07:01:43
    хувийн их дээд сургуулиа хаах хэрэгтэй жил бүр ажилгүйчүүдийг нэмээд захирлуудын мөнгийг нэмээд манай монгол арай ч дээ боловсролын сайд гэж мал
  • . 2017-10-27 05:30:49
    алуурчин бэлдэх дамжаа.
  • zochin 2017-10-27 04:31:52
    IIM MALNUUDYG ELSUULJI SURGASAN BOLGOOD GARGADAG CHINI L GEMT KHEREG < ULS ORNYG BALLLAJI BAYGAA ASUUDAL , KHATUU KHAR...