Чөлөөт бөхийн спортоос төрсөн 43 дахь гавъяат

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Парис-2017” чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медальт, Үндэсний шигшээ баг, ОУХМ Пүрэвдоржийн Орхон өнөөдөр төрийн ордонд Монгол Улсын гавъяат тамирчин цол тэмдэгээ гардан авлаа.

Тэрбээр чөлөөт бөхийнхөн спортоос төрсөн 43 дахь гавъяат тамирчин, эмэгтэй бөхчүүдээс ес дэх (Түүнээс өмнө эмэгтэй бөхчүүдээс Ц.Энхжаргал, Д.Нармандах, О.Бурмаа, С.Батцэцэг, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, Т.Мөнхтуяа, Д.Отгонцэцэг нар гавьяат тамирчин болж байв) гавьяат тамирчин боллоо.

Төрийн ордоны гадаа түүний ээж, ах, эгч, дүү хамаатан садан, найз нөхөд, чөлөөт бөхийн үе үеийн тамирчид багш, дасгалжуулагч, зүтгэлтнүүд, "Алдар" спорт хорооны хамт олон баярт мөчийг нь хуваалцжээ.

Б.Орхон









Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.