Сарын шилдэг тамирчин Д.Батсүрэн шагналаа гардлаа
Монголын Үндэсний Олимпийн хорооноос тодруулдаг сарын шилдэг тамирчнаар өсвөрийн шатрын дэлхийн аварга Дамбасүрэнгийн Батсүрэн шалгарсан. 

Өнөөдөр Монголын Үндэсний Олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган шилдэг тамирчны цомыг ДШХ-ны мастер Д.Батсүрэнд гардуулан өглөө. 

Шагнал гардуулах ёслолд Монголын шатрын холбооны Дэд ерөнхийл өгч Ц.Цогбаяр, Гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нар оролцов.

Энэ үеэр оюуны спорыг дэмжмгч жүжигчин Э.Цолмонбаяр дэлхийн аварга Д.Батсүрэнд амжилт хүсч, G-shock, Apple iPad-аар шагнаж урамшууллаа. 


Есдүгээр сарын шилдэг тамирчин шалгаруулах олон нийтийн санал асуулгат нийт 1500 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бөгөөд спортын чиглэлээр дагнан ажиллаж буй сэтгүүлчдийн саналтай нэгтгэн дүнгээ гаргасан байна.
 
Б.Орхон

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.