МУГТ Г.Одбаяр “Их дуулга”-д түрүүллээ
Жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох Абу Дабигийн Гранпри тэмцээн өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Тэмцээний хоёр дахь өдөр манай гурван бөх барилдсанаас хоёр нь медаль хүртэв.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 73 кг-д МУГТ Г.Одбаяр алтан медаль хүртжээ. Тэрбээр аваргын төлөө ОХУ-ын жүдоч Могушков Мусатай барилдаж цэвэр ялсан юм.



Тус тэмцээний эхний өдөр Д.Сумъяа хөдөлмөрийн баатар цолоо алтан медалиар мялаасан бол хоёр дахь өдөр шинэ гавъяат Ганбаатарын Одбаяр мөн адил алтан медалиар төрдөө хариу барилаа.




81 кг-д ОУХМ О.Ууганбаатар мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Нидерландын жүдоч Франк де Виттэй барилдаж даралтаар цэвэр ялагдсанаар мөнгөн медаль дээр буусан юм.





ОУХМ Н.Дагвасүрэн мөн энэ жинд Ираны Сайд Моллаейтай хүрлийн төлөө барилдаж, нэмэлт цагт үүрэх мэхэнд нь унаж шагналт байрт орлоо.
 


 
Одоогоор манай бөхчүүд хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар хоёрдугаар байрт бичигдэж байна.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ligden  2017-10-28 12:44:13
    Zaluustaa bayar hurgei.Ta nar mongoliin baharhal shuu
    27.123.214.94
    Мэдэгдсэн Хариулах
  • agyy hych yran chadbar,Odbayart baigaa!! 2017-10-28 11:12:14
    Odbayar bayar hyrgej ard tymen magtaj bna!saya gabayt tamirchin bolloo!ireedyi chini odtoi gyalalzaj yabna!zaluu nasandaa yu hysej baigaagaan ylam l hicheegeere...
    148.60.92.223
    Мэдэгдсэн Хариулах
  • ++++ 2017-10-28 05:15:06
    Sain b na duu nar uul ni mongol hun bolgon biy biynee hundelen hairlaad l surchihwal tegeed bas baga zereg soyljjihwol ch Mongol delhiid hen gedeg ni el b no
    66.181.191.45
    Мэдэгдсэн Хариулах
  • Балжаа 2017-10-28 04:03:11
    Гайхамшигтай. Одбаяр үнэхээр бөмбөрцгийн бөх болжээ. 6 бөх оролцоод 2 алт, 1 мөнгө, 2 шагналт байр гэдэг үнэхээр гайхалтай сайхан амжилт.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-10-28 03:36:37
    odoogoor bish , dakhiad bukh barildakhguy , 6 bukh oroltsood 2 alt , 1 mungun medali gedeg mash sayn amjilt
    103.26.193.66
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2017-10-28 03:44:52
      өнөөдөр хүнд жингийн барилдаанууд явагдана. Тэгэхээр хойшоо ухарч магадгүй л юм байна
      122.201.22.239
      Мэдэгдсэн Хариулах