“Нүдээ нээ” аяны талаар хэвлэлийн хурал зарлалаа

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын хүрээлэнгээс ЗӨСҮТ-д хээрийн лабораторийн 39 нэр төрлийн 53,100,000 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгнө. Хаана: ЗӨСҮТ-ийн байранд.
 
10:00 цагт: МҮЭ-ийн холбоо, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, АОЭНХ, Нийслэлийн ҮЭ-ийн холбоо хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурна. МҮЭ-ийн холбооны хурлын танхимд болно.

10:00 цагт: "Хээрийн төөрсөн ан амьтан түр асрах байр" барих төслийн явцтай танилцана. Хаана: Майхан толгой /Шарга морьт/
 
10:00 цагт:
Хан-Уул дүүргийн Соёлын ордонд УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл хөтөлбөрөөс зарласан тэтгэлэгт төсөлд шалгарсан Хан-Уул дүүргийн “Иргэдийн оролцоотой ЭКО дүүрэг” төслийн нээлтийн ажиллагаа болно.
 
11:00 цагт: Дархан уул аймгийн ахмадын орон сууцны санхүүжилтыг УИХ-ын гишүүн, МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нарыг гацаасан гэж үзэн дөнгөтэй суултыг эхлүүлсэн иргэн Б.Энхболд цаашид өлсгөлөн зарлах асуудлаар Live conference center төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Мөн УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэх юм байна.

11:00 цагт: АТГ-ын "Олон нийтийн зөвлөл"-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт:  Жил бүрийн "Өгөх өдөр"-т зориулан охидыг хамгаалах "Нүдээ нээ" аяны талаар Лантуун дохио ТББ-аас хэвлэлийн хурал зарлалаа.
11:30 цагт: Монголын худалдаачдын холбооноос худалдаачдын анхдугаар хурал болох гэж байгаатай холбоотой мэдээлэл хйинэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 0 2017-10-30 11:58:15
    улаан загалмай нийгэмлэг гэж дүүрчихсэн хүмүүсийн бөөгнөрөл байгааг нүдээ нээж хараад залруулаач. хэдэн хүний цусны мөнгийг хамаатанаараа идсэн бол доо.