Цагдаагийн байгууллагад ээлжит томилгоо хийгдэв
Өнгөрсөн долоо хоногт ЦЕГ-ын даргаар Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржавыг томилсон. Тэгвэл шинэ дарга өчигдөр дараах томилгоог хийжээ. Тодруулбал,

-Хууль сахиулах их сургуулийн дэд дарга, бригадын гeнeрал Д.Ядамдоржийг Цагдаагийн eрөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар
 
-ЦEГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг
 
-Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга асан цагдаагийн хурандаа З.Дашдавааг ЦEГ-ын дэд даргаар
 
-Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦEГ-ын Санхүү аж ахуйн газрын даргаар
 
-ЦEГ-ын тэргүүн дэд дарга асан цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын даргаар

-Налайх дүүргийн Цагдаагийн газрын дарга цагдаагийн дэд хурандаа П.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар тус тус томилсон байна.
П.ГОО
Оллоо.мн 


 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine