Чанар, аюулгүйн шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг хураажээ

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 19-ний өдрөөс хийж эхэлжээ. Одоогоор шалгалтад 126 цэг буюу нийт түргэн үйлчилгээний цэгийн 63 хувь нь хамрагдаад байгаа аж.

Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр зөрчил гаргасан нэг ААН-д 480,0 мянган төгрөг, 29 иргэнд 1450,0 мянган төгрөгний шийтгэлийн арга хэмжээ авчээ. Мөн нийт 437,3 мянган төгрөгний чанар, аюулгүйн шаардлага хангахгүй 425 ширхэг хүнсний бүтээгдэхүүн, бэлэн гарсан хоолыг устгаж, 375 ширхэг 1262,2 мянган төгрөгийн тамхийг хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн түргэн үйлчилгээний цэгт хоолны газар ажиллуулж байсан гурван иргэний үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар зогсоох шийдвэр гаргасан байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мэрэгжлийн чанартай хяналт огт алга, 2017-10-31 10:23:04
    НЭГДСЭН ХЯНАЛТЫН СИСТЕМ,СТАНДАРТ ЭНЭ ТЭР,ХЯНАЛТ ЯВУУЛАХ МЭРЭГЖИЛТНҮҮДИЙН ХАРЬЯАЛАХ ХҮРЭЭ ,ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА ГЭХ мэт наад захын зохицол байхгүй ,Битгий худал шоу...
    182.160.36.164
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-10-31 07:10:56
    YAG HAANA ZORCHIL BAISNIIG NEELTTEI NERLEJ BOLOHGUI UMAA MEDEHGUIGEER HUDALDAJ AVAH HANDLAGA IH BAIDAG SHU ANHAARNA UU EDGEER BUTEEGDEHUUN GERIIN OIRCH BAIDAG ...
    183.177.100.3
    Мэдэгдсэн Хариулах