МАН-ын бүлэг завсарлага авлаа
Үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх байсан. Гэвч Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай байгаа учраас ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргасан юм.

Горимын саналыг гишүүд дэмжсэн тул үдээс хойш чуулганы эхэнд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр болов. Гэвч үдээс хойших чуулганы хуралдаан эхлэхэд Төсвийн байнгын хороо хуралдсангүй. Иймээс дэгийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх боломжгүй болов.

Харин чуулганы хуралдаан эхлэхэд МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ирэх оны төсөвтэй холбоотой асуудлаар асууж тодруулах зүйл байгаа тул завсарлага авах хүсэлтэй байна” гэсэн юм.  Ингээд УИХ дахь МАН-ыг бүлэгт тав хүртэлх хоногийн завсарлага өглөө.

Тэгвэл зарим эх сурвалжууд энэ завсарлагыг МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой ойлголцолд хүрээгүй учраас төсвөөр халхавч хийлээ хэмээн бичиж байна. Учир нь өнөөдөр МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлаар хоёр тусдаа хуралдсан байна. Нэг үгээр МАН-ын бүдүүн бүлэг дотроо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна, авахгүй хэмээн санал зөрөлдөж, хоёр хуваагдаад байгаа тухай эх сурвалж мэдээллээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-11-01 08:18:34
    Из хурлын гишууд хэдэн тал болж хуваагдаад улс орны ажлыг гацаагаад,бас дээр нь том цалингаа бутэн аваад явж байхад багш нар ажил хаяж бололгуй яах вэ.
    202.9.42.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-11-01 00:54:02
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг хүний хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • энхээ 2017-10-31 10:16:17
    Сант сургууль нь байраа бариулаад үлдсэн мөнгөө төлөхгүйгээр барилгад шинэ технолог нэвтрүүлсэн "Бүрэн цутгамал" компаны захирал Батдэлгэрийг хэлмэгдүүлжээ....
    202.9.40.201
    Мэдэгдсэн Хариулах
  • энхээ 2017-10-31 10:08:41
    Засгийн Газрын ордны баруун талд барилгын "Бүрэн цутгамал"компаны захирал Батдэлгэр Сант сургуулийн барилгыг барьж хугацаанд нь чанартай өгсөн ч Сантын зүгээс...
    202.9.40.201
    Мэдэгдсэн Хариулах
  • boli doo 2017-10-31 09:20:09
    Solirotsgoo
    124.158.109.232
    Мэдэгдсэн Хариулах