“Аз жаргалтай Улаанбаатар” хөшөөг 27.4 сая төгрөгөөр бүтээжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн баримлыг өнгөрсөн 28-ны өдөр байршуулсан. Баримлын үнэ өртгийн талаар цахим орчинд 900 орчим сая төгрөгөөр бүтсэн талаар мэдээлэл гарч, шүүмжлэл дагуулсан. Тэгвэл өнөөдөр УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр болон баримлыг хийсэн компанийн удирдлагууд мэдээлэл өглөө.

“Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 230 гаруй хөшөө, дурсгал байна. Хувь хүн болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, уран баримал, хот чимэглэх зориулалтаар баригдсан 80, Түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалт газар байрлуулсан 50 хөшөө, дурсгал байдаг.  Хөшөө дурсгал гэдэг бол томоохон хотуудын тохижилтын нэг элемент. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн урсгал төсөвт жил бүр шинээр хөшөө барих, засварлахад зориулан 50 сая төгрөг тусгаж өгдөг. Энэ жилийн хувьд залуучууд, гэр бүлд чиглэсэн хөшөө дурсгал байршуулахаар төлөвлөн ажилласны дагуу энэ гурван хөшөөг Сөүлийн гудамжинд байршуулсан. Гурван хөшөөний төсөвт өртөг нь нийлбэр дүнгээрээ 27.4 сая төгрөг болсон” хэмээн УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр ярилаа.

Уран барималч н.Эрдэнэбулган “Улаанбаатар хотод байгаа хөшөө дурсгалын 90 гаруй хувь нь хэн нэгэн алдартны дурсгалд зориулан бүтээсэн байдаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийнхээ иргэдэд зориулж аз жаргалтай гэр бүлийн уур амьсгалыг харуулсан, орчин үеийн залуучуудад зориулсан өгүүлэмж бүхий хөшөө дурсгалыг барих саналыг гарган Урчуудын эвлэл болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд өнөөдрийн энэ хөшөөг байршуулсан” гэлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-11-01 01:28:45
    Өөрсдөө гэр бүлээ зөв аваад явж чадахгүй байж хүний хийсэн бүтээсэн юмыг битгий өөлж, муул. Хүмүүс ээ бие биеэндээ урам хайрлая. Амьддаа бие биеэнээ хайрлая
    202.131.225.6
    Мэдэгдсэн Хариулах
  • хэн гуай байнаа ядаргаатай ен 2017-10-31 14:38:54
    Тэнэг баримдал барихад яахаараа 27 сая болдог юм ? хамгийн ихдээ л 3-4 сая биздээ яагаад ийм болов яав ийв гэж хэн ч байцааж материалынх нь зардалыг болон урчу...
    202.9.42.90
    Мэдэгдсэн Хариулах
  • 110 2017-10-31 13:16:39
    САЙХАН Т Э Н Э Г ҮҮД ШҮҮ. БИО ЖОРЛОН ХОТЫН ТӨВҮҮДЭЭРЭЭ БАЙРЛУУЛ. ГАДААДЫНХАН ХОТЫН МОД РУУ САРЬСААР БАЙГ УУ.
    103.229.121.40
    Мэдэгдсэн Хариулах