“МонПасс СА” гэх компани ААН-үүдийг ашиглан хөлжиж байна

"МонПасс СА” гэгч нь ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ?

“МонПасс СА” гэгч нь өөрсдийгөө Монгол Улсын цахим гарын үсгийн тухай хуулийн дагуу МТШХХГ-аас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу 2015 оны 09-р сард байгуулагдан ажиллаж буй Монгол улс дахь тоон гарын үсгийн гэрчилгээ олгох эрх бүхий байгууллага гэсэн байна.

Тоон гарын үсэг гэж юу вэ?

Техник технологийн хурдацтай хөгжлийн өнөө үед дэлхийн ихэнх улсууд тоон гарын үсгийн системийг нэвтрүүлэн ажиллаж байна.Энэ нь  зарцуулах цаг ба тэр хэмжээний мөнгийг хэмнэх гэх мэт тоочоод байвал маш олон давуу талуудтай юм. Хэрвээ та төрийн ямар нэгэн байгууллагатай харьцах шаардлага үүсээд баримт, материалаа онлайнаар илгээгээд дараа нь тухайн материалынхаа цаасан хэлбэрийг нь өөрийн биеэрээ хүргэж өгсөн ч таны цахим материалын эзэн-хариуцагч нь та өөрөө мөн гэдэгт, таны материалын утга агуулга үнэн зөв гэдэгт итгэх боломжгүй. Иймээс, цахим ертөнцөд итгэлцэл, аюулгүй байдлыг бий болгох, цахим нийгмийг байгуулахад чиглэсэн, бие хүнийг бүрэн төлөөлөх тоон мэдээллийг үүсгэх, хөгжүүлэх үндсэн арга, хэрэгсэл нь тоон гарын үсэг юм. Яг энэ хэрэгцээ шаардлагыг үндэслэн манай улс "Цахим гарын үсгийн тухай хууль”-ийг батлан гаргасан.

"МонПасс СА” компанийнхан ААН-үүдээр хэрхэн бизнес хийдэг вэ?

 Гэтэл энэхүү хуулийг ашиглан "МонПасс СА” гэх компани  төрийн байгууллагатай “хамтран” ААН-үүдээс мөнгө татан тэрбум тэрбумаар нь завшсаар байна.

Үйл явцыг тодруулахад өнгөрсөн оны тавдугаар сараас  Нийгмийн даатгалын тайлангаа өгдөг төрийн болон хувийн бүх байгууллагуудыг тоон гарын үсгийн хэрэглээг нэвтрүүлэхийг үүрэгдсэн юм. Энэ дагуу шат шатны байцаагч нар ААН-үүдэд "МонПасс СА” компанийн тоон гарын үсгийн гэрчилгээг авсан байх шаардлагыг тавьж эхэлсэн юм. Тодруулбал, ААН-үүд болон төрийн байгууллагууд ажилтнуудынхаа нийгмийн даатгалын  тайлан мэдээллийг цахимаар өгч, тоон гарын үсгээр баталгаажуулахын тулд  тоон гарын үсгийн электрон төхөөрөмжийг нэг удаа 40.000 төгрөгөөр авна. Харин тоон гарын үсгийг гэрчилгээ бүхий нэг жилийн эрхийг 88.000 төгрөгөөр, 2 жилийн эрхийг 124,000 төгрөгөөр авах ёстой болсон.  ААН-үүдийн хувьд энэ нь асуудал дагуулах хэмжээний их мөнгө биш учраас дээрх шаардлагыг биелүүлж, "МонПасс СА” компанид багадаа л 1 аж ахуйн нэгж 120  гаруй мянган төгрөг тушаасан гэж байгаа. Аж ахуйн нэгжүүд болон төрийн байгууллагуудын  хувьд сар бүр нийгмийн даатгалын хэлтэс рүү очиж урт очер дараалалд зогсон тайлан баталгаажуулна гэхгүй, түгжрэл дунд явах цаг болон шатахууны мөнгө хэмнэсэн олон сайн талуудтай тул дуртайяа бүгд "МонПасс СА” компанид мөнгөө төлөн эрх нээлгэсэн хэрэг.

Манай улсад өнөөдрийн байдлаар 150 мянга гаруй ААН үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн тоон дүн мэдээ бий. Үүн дээр төрийн байгууллагуудын тоо бас нэмэгдэж орж ирнэ. Тэгэхээр үүнээс зөвхөн багаар бодоход л 100 мянган ААН нэг жилийн эрх бүхий тоон гарын үсэг, төхөөрөмжийг авсан гэж тооцож үзвэл ойролцоогоор хамгийн багаар бодоход л 8 тэрбум төгрөг  "Мон Пасс СА” гэх компанийн дансанд хуримтлагдаад 1 жил хагасын хугацаа өнгөрчээ гэсэн үг. Энэ их мөнгөнд өнөөдрийн байдлаар ямар ч үйлчилгээ үзүүлээгүй юм.Банкны хүүгээр бодоход л өнгөрсөн 1 жил гаруй хугацаанд хэдэн зуун саяын хүүг зүгээр идээд сууж байна гэсэн үг

Тэд энэ хэмжээний мөнгийг ААН-үүдээс татсаныхаа төлөө ямар нэгэн үйлчилгээ үзүүлсэнгүй нэг жил хагасын хугацаа өнгөрөөд байна. Нэг үгээр ААН-үүд байцаагч нарын шахалтаар "МонПасс СА” компанид сайн дураар хөрөнгө оруулалт хийсэн болж байна.



2016 онд сонгуулийн үр дүнгээр шинээр Засгийн газар байгуулахтай зэрэгцэн дээрх зохион байгуулалттай ажиллагаа замхарсан юм.  Дээр хэлсэнчлэн нэг байгууллагаас 80 гаруй мянган төгрөгийн зардал гаргуулсан шинэ үйлчилгээ мартагдаж орхив. Хэн ч энэ үйлчилгээтэй холбоотой гомдол гаргасангүй. Магадгүй “МонПасс СА” компанийнхан ч “80 гаруйхан мянган төгрөгийн араас хөөцөлдөх байгууллага байхгүй” гэдгийг тооцоолсон байх.

Тухайн үед Нийгмийн даатгалын ерөнхий газраас ""МонПассСА” гэрчилгээ олгох байгууллага нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэрийн өмнөөс 2016 оны 07 дугаар сараас эхлэн шимтгэлийн тайланг цаасан хэлбэрээр хүлээн авахгүй, зөвхөн тоон гарын үсгээр баталгаажуулсан тайлан авах мэтээр хууль бус "Мэдэгдэл”-ийг хэвлүүлэн түгээж, Аж ахуй нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нарт зориулсан сургалт, олон нийтийн фэйсбүүк групп, мэдээллийн вэб сайтуудаар дамжуулан цахим хэлбэрээр сургалчилсан нь шимтгэл төлөгч байгууллага, даатгуулагч Та бүхэнд эргэлзээ, бухимдал үүсгэсэн төдийгүй Мэдээллийн ип тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг зөрчсөн, хууль бус үйлдэл гаргасан байна" хэмээн мэдэгдэл гаргаснаас дээрх асуупдалд цэг тавьсан. "МонПасс СА” компани ч хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрсөн.

Гэтэл "МонПасс СА” компанийнхан саяхнаас НДЕГ-т хэрэгжүүлсэн бүтэлгүй ажиллагаагаа татварт нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ. “Даварсаар даварсаар Дагвын орон дээр гарна” гэгч л болж байна. Тэд дахиад ААН-үүдээс татаас авахыг хүссэн нь энэ. Ингэхдээ ТЕГ-ыг ашиглаж, татвар төлөгч ААН-үүдээс татаас авах нь ээ.

Нэг үгээр "МонПасс СА” компани ямар нэгэн хараа хяналтгүйгээр төрийн байгууллагаар халхавч хийн тэрбум тэрбумаар нь халааслахаар зэхжээ.  Харин энэ удаад ААН-үүд энэ үйл явцад эсэргүүцлээ илэрхийлж байна. Мөн ААН-үүдийн зүгээс хууль хэрэгжүүлэх нэрээр тэднийг ашигласан, ашиглахаар зэхсэн Төрийн байгууллага хийгээд "МонПасс СА” компанид хариуцлага тооцох, хянан шалгах газар байгаа эсэхийг тодруулах хүсэлтэй байгааг уламжлахад илүүдэхгүй биз.Холбогдох хяналт шалгалтын байгууллагууд нь үүнд анхаарал хандуулах цаг болжээ.

Үргэлжлэл бий...

 

П.ГОО

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • оюун 2017-12-07 05:29:58
    Хуучин тоон гарыг үсэг болж л байгаа түүгээрээ л өгий мөнгөө буцаан авий наад луйвараа зогсоо . ААН-д бүү дарамт үүсгэж бай .Алданг тооцон буцаан мөнгийг олго
    202.179.24.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Энэ даргын компани байна 2017-12-06 10:47:47
    Дээр нь байгаа төрийн дарга нарыг шалгаарай.
    188.166.25.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Unshigch 2017-11-02 12:56:58
    Iim liuvariig hurdan zogsoo baiguullaguud AAN uud tas eserguutseh heregtei shuu tsag tsagt ni tas tas tsohi
    103.229.121.145
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-11-01 15:36:54
    Huviin company ulsiin nereer mungu olj bolohuu, dendej baina. Odoogiinh n hangalttai.
    150.129.140.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Хардах эрх 2017-11-01 06:53:44
    Эсэргүүцэж байна. Нийгмийн даатгалтай холбоотой гэхээр л Баянгол дүүргээс үргэлж сонгогддог нэг хүний нэр санаанд орчихлоо. Магадгүй тэр хүний компани ч юм билү...
    139.5.217.254
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2017-11-01 05:20:05
    залилан?
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • ard 2017-11-01 05:19:36
    eniig boliulya.shal demii yum hiij bhiin.huuchin toon gariin useg n bolj bhad.neg l kompaniig demjij iim shahaa hiij bolohgui.
    202.21.106.112
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-11-01 02:35:17
    Хуучин тоон гарын үсэг нь болоод байхад заавал хувийн компанид орлого оруулах зорилгоор аж ахуйн нэгжийг хохироож байна .Үүнийг болиулах хэрэгтэй арай хэтэрлээ ...
    43.228.130.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-11-01 02:20:29
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг хүний хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • sanhuu 2017-11-01 02:09:45
    Tiin shu,yu yugui l toon gariin useg av geed l yaruulaad l boon ajil bolgoj avahuulsan odoo hurtel heregjihgui l baina,yamar uchirtai yum shalgah heregtei
    43.228.130.224
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-11-01 01:49:47
    Тоон гарын үсгийг хэрэглэх шаардлагагүй компани маш олон бий. Энэ бол цэвэр луйвар. Үүнийг ЗГ зогсоох хэрэгтэй.
    122.201.24.155
    Мэдэгдсэн Хариулах