Хогийн цэгүүдийг хөрсөөр дарах ажил хийгдэж байна
Нийслэлчүүдийн хог хаягдлыг Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших гурван том хогийн цэгт төвлөрүүлж,ландфилл технологийн дагуу дарж булах ажиллагааг "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ хариуцан ажилладаг. Тэгвэл тус нэгтгэл хогийн цэгүүдийг хөрсөөр дарах ажлыг эхлүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг 1246 машин бүхий 10812.701 тн хог хаягдлыг хүлээн авч, хөрсөөр дарж булсан ажээ.

С.Саранзаяа
Оллоо.мн                                                                                                                      
Бусдад түгээх
  • gplus