Д.Сумъяад Хөдөлмөрийн баатар, Г.Одбаярт гавьяат тамирчин цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Хөдөлмөрийн баатар, Ганбаатарын Одбаярт гавьяат тамирчин цол хүртээж өнөөдөр шагналыг гардуулан өгөв.

Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяаг Хөдөлмөрийн баатар цолоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Олимпийн төрлийн спорт болох жудо бөхийн спортоор гарамгай амжилт гаргаж, монгол хүний эрдэм ухаан, тэвчээр хатуужлын гайхамшгийг үзүүлэн эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаж эх оронч үзлийг залуу үед үлгэрлэсэн гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлж, жудо бөхийн төрлөөр 2016 онд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Рио де-Жанейро хотод болсон Зуны олимпийн ХХХI наадмын мөнгө, 2017 онд Унгар Улсын Будапешт хотод болсон ДАШТ-ний алт, 2015 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод болсон ДАШТ-ний хүрэл, 2014 оны ОХУ-ын Челябинск хотод болсон багийн ДАШТ-ний мөнгө, 2015 оны БНСУ-ын Гванжу хотод болсон Дэлхийн Оюутны их наадмын алт, 2016 онд Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ташкент хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, Самбо бөхийн 2012, 2013, 2014 оны ДАШТ-ний 3 удаагийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.


Мөн Олимпийн төрлийн спорт болох жудо бөхийн спортоор гарамгай амжилт гаргаж, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсган Олон Улсын Жудо бөхийн холбооны дэлхийн чансаанд 3 дугаарт эрэмбэлэгдэн, 2017 оны жудо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний хүрэл медаль, жудо бөхийн дэлхийн цомын алт, мөнгө, хүрэл медаль, Олон Улсын Жудо бөхийн холбооны Их дуулга Гран при тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, 2014 оны Азийн наадмын мөнгөн медаль, жудо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медаль, 2015 оны жудо бөхийн багийн ДАШТ-ний хүрэл медаль хүртсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээлээ.



Тамирчдад шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Өнөөдөр монголчуудын хувьд сайхан, баяртай мэдээтэй өдөр байна. Жудо бөхийн төрлөөр амжилт гаргасан тамирчдаа шагналаа. Шагнал гардуулах өдөр тэмцээнтэй байсан учраас өнөөдөр гардуулж байгаа юм. Сая шагнал гардуулсан өдөр Абу Дабид болсон Их дуулга тэмцээнд энэ хоёр тамирчин маань алтан медаль авч төрийнхөө одон, медалийг мялаасан юм.



Д.Сумъяа 26-хан настай, энэ насандаа ахадмаар одон медаль, тэмцээн уралдааны шагналууд хүртсэн. Энэ амжилтыг нь Монгол Улсын төр үнэлж байна. Энэ амжилт маш олон өсвөр залуу үеийнхэн, хүүхдүүдэд эх оронч үзэл суулгахад жинтэй үлгэр болох юм. Эх оронч үзлийг дэлгэрүүлж байгаад нь Д.Сумъяагаа давхар урамшуулж байгаа юм шүү.  

Г.Одбаярын хувьд 2017 онд Будапештэд болсон ДАШТ-д 73 кг-ын жинд 73 тамирчин оролцсоноос 6 барилдаж нэг ялагдсан. Хүрэл медаль бол ялж авдаг медаль. Цаашдаа олон залуусыг үлгэрлэж амжилтаа бататгаарай. Токиогийн олимп хүртэл амжилтаа буулгахгүй шүү гэж та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Монгол Улсын Жудо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувьд давхар үүрэг даалгавар өгч байна. Хамт олондоо баярлалаа” гэлээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-11-03 01:51:06
    Sain bna amjilt husye... harin ulsaa tuluulj oroltsdog temtseenees irehdee, ulsyn deed shagnal hurtehdee tamirchin hun saihan Mongol deelee umsvul zugeer baih
    66.181.181.115
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-11-01 09:32:40
    Амжилтыг үнэлэлгүй л яахав. Гэхдээ жүдочин ерөнхийлөгч гарснаар тамирчид л башийж байна даа.
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-11-01 07:38:27
    шүүмжлээд бай шүүмжлээд Монголчууд бид нэгнийгээ Сайн хэлэх биш,
    202.179.24.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-11-01 07:31:43
    Улам их амжилтыг хүсье. Та хоёр хэвтээ барилдаанаа сайжруулаарай, ялангуяа Одбаяр. Бас хоёр талдаа барилдах барилдаанд суралцмаар байна шүү...
    66.181.187.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-11-01 07:20:36
    сайн тамирчин гэхдээ хөдөлмөрийн баатар болгох нь юу вэ
    119.40.100.222
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2017-11-01 06:15:30
    judochin uls boloh nee.
    150.129.140.71
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-11-01 06:08:16
    Ерөнхийлөгчийн маань хамгийн сайн хийж байгаа ажил шагнал гардуулах..........
    66.181.160.121
    Мэдэгдсэн Хариулах
  • Даваа 2017-11-01 06:01:21
    Бямбажавт гавьяат өгчих хэрэгтэй байх юм
    66.181.166.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Genco goeeooo 2017-11-01 05:30:20
    Gencod neg l sport baidiin bishu. Judogiin buh tamirchdad shud bugded n Gavyat uguu yarshig.Ter Ugalztsetseg neg tumor ugchihmuur yum daa ene Mahan tolgoitoi ER...
    122.201.26.210
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2017-11-01 05:23:10
    odon medal gedeg um humuusiin huvid hezee sonin bish boloh bol,
    66.181.186.87
    Мэдэгдсэн Хариулах