Буудлагынханд бэлтгэл хийх сум байдаггүй
ССАЖЯ, Монголын буудлагын спортын холбоо хамтран зохион байгуулж буй 2014 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Техник спортын төв клубт үргэлжилж  байна. Энэ сарын 11-16-ны өдрүүдэд болж буй улсын аварга шалгаруулах тэмцээнд 20 байгууллагын 170 гаруй тамирчид олимпийн 10 дасгалд өрсөлдөж байна. Уг тэмцээнд Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Б.Мөнхзул, ОУХМ Т.Баярцэцэг, ОУХМ Н.Баяраа, ОУХМ Б.Бишрэл нарын шилдэг тамирчид өрсөлдөж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар хотын клубүүдээс гадна Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Орхон, Завхан, Ховд зэрэг аймгийн баг тамирчид оролцож байгаа. Ийнхүү таван өдөр үргэлжилсэн тэмцээний аваргууд тодорч өнөөдөр өндөрлөх учиртай.
                                                     
Энэ удаагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж  энэ жил олон улсад эх орноо төлөөлөх тамирчдаа шалгаруулсан ч тэдний өмнө тулгамдсан асуудал олон байна. Өнгөрсөн долоо хоногт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл буудлагыхныг хүлээн авч  уулзан тэдэнд тулгамдаж буй асуудлыг нь сонссон. Энэ үеэр буудлагынхан өнгөрсөн он жилүүдэд хүндхэн нөхцөл байдалд бэлтгэл сургуулилтаа базааж олон улсын тэмцээнд оролцдог байснаа хэлсэн. Тодруулбал олон улсын нэг тэмцээнд явахынхаа өмнө бэлтгэлээ хийх сум байдаггүй тул гамнаж гамнаж тэмцээнд яг явах үедээ бэлтгэл хийсэн болоод явдаг, түүнчлэн Улсын аваргын тэмцээнээ зохион байгуулахад хүртэл сумны гачигдалтай байдаг тухайгаа дуулгаж салбарын яамнаасаа энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байсан.
 
Тамирчид амжилт гаргаж, спорт төрөл тутамдаа хөгжихийг улс хөгжиж байгаатай холбон ярьж болно. Мөнгөтэй улс спортоо харж хандаж эхэлдэг. Хувцас хэрэглэл, хоол унд, нэмэлт тэжээл, витамин, тэмцээний зардал, заал танхим. Дэвжээнд гараад тулалдахаас бусад үе шат мөнгөний оролцоотой байж амжилтад хүрдэг. Харин манай улсын хувьд спортод их мөнгө зарцуулах хэмжээний баян хөгжилтэй улс биш учраас төдийгөөс өдий хүртэл манай тамирчид хүсэл зорилготойдоо бор зүрхээрээ зүтгэж ирсэн нь үнэхээр бахархмаар. Үнэндээ буудлагын спортынхны хувьд МУ-ын гавьяат тамирчин олимпийн наадмын мөнгөн медальт О.Гүндэгмааг зодог тайлсны дараа хэн түүний орыг залгах вэ гэдэг асуудал болж мэднэ. Одоогоор улсын аваргын тэмцээнээ зохион байгуулах сумгүй, тэмцээний бэлтгэл базаах сумгүй  байгаа энэ спортын залгамж халаа ямар байх нь ойлгомжтой. Тиймээс энэ асуудлыг салбарын яам нь анхааралдаа авч арга хэмжээ авахгүй бол олон улсад амжилт гаргах боломжтой Монголын спортын топ дөрвөн  төрлийн нэг буудлагын спорт хасагдаж мэдэх нь байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • fdsaf 2014-08-14 17:05:07
    БУУДЛАГЫН ТАМИРЧДАД СУМ БОЛ МӨНХИЙН ЗОВЛОН ЮМ. ХАРИН ХУУРАЙ ДАСГАЛ БУЮУ ШАГАЙВАР ИХ ХИЙЖ ЖИНХЭНЭ СУМААР БАГА БУУДАХ ХЭРЭГТЭЙ. ЯМАР ТЭНЭГ ХҮН НЬ ОЛОН СУМААР БУУДАХААР АВАРГА БОЛДОГ ГЭЭД ХЭЛЧИХВЭЭ
    62.140.238.5
    Мэдэгдсэн Хариулах
  • sanaa 2014-08-14 12:19:34
    ter holboonii nohduud yu hiideg yum bol doo
    103.26.193.5
    Мэдэгдсэн Хариулах