Б.Батдэлгэр: Хуулиар олгогдсон эрхээ хамгаалахын тулд өлсгөлөн зарлаад 17 хонож байна
"Бүрэн цутгамал" ХХК-ын захирал Б.Батдэлгэр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалахын тулд өлсгөлөн зарлаад 17 хонож байна. Түүнтэй уулзаж ямар учраас амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавих хэмжээнд хүрсэн талаар тодрууллаа /2017 оны 11 сарын 1-ны 17 цагийн орчимд/.

-Сайн байна уу? Биеийн байдал хэр байна вэ? 

-Гайгүй дээ. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалахын тулд өлсгөлөн зарласан. Одоогоор 17 хонож байна. 

-Ямар учраас өсгөлөн зарлах болов? 

- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан. Энэ заалтыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон нийслэлийн хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Анар нар энэ эрхийг зөрчөөд байгаа учраас тэмцээд сууж байна. 

-Төрийн албан хаагчид хууль зөрчиж байгаа асуудлыг тодруулбал? 

- Энэ асуудал "Бүрэн цутгамал" ХХК, “Сант” сургуулийн хоорондох ажил гүйцэтгэлийн гэрээнээс үүдэлтэй. Гэвч Төрийн дунд шатны албан хаагчид буюу нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламж хяналтын хэлтсийн дарга Эрдэнэтуяа тэргүүтэй төрийн албан хаагчид Монгол Улсын хууль дүрмүүдийг удаа дарааллан зөрчсөөр байгааг эсэргүүцэж байгаа юм.

Нийслэлийн засаг дарга С.Батболдод Барилгын тухай хуулийн дагуу Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах эрх нь байдаг. Гэтэл энэ  эрхийг нь хэрэгжүүлж байгаа нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламж хяналтын хэлтсийн дарга Эрдэнэтуяа тэргүүтэй төрийн албан хаагчид Монгол Улсын хууль дүрмүүдийг уландаа гишгэж байгаа нь эхнээсээ тодорхой болсон. Эдгээр хүмүүсийн талаар нийслэлийн хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Анарт мэдүүлэхээр Иргэдээс төрийн байгууллагуудад гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15,5 заалтыг зөрчин миний  гомдолд гаргаж байгаа Эрдэнэтуяа гэдэг хүн рүү шилжүүлчхээд байна. 

Мөн С.Батболд даргад “Нийслэлийн хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газрынхан Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авахдаа захиалагч буюу мөнгөтэй эрх мэдэлтэй танил талтай  хүмүүсийн эрх ашигт үйлчлээд байна” гээд гомдол гаргасан. Гэтэл С.Батболд дарга энэ өргөдөл гомдлыг маань нийслэлийн хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газар луугаа шилжүүлчихдэг. Ерөнхий төлөвлөгөөний газар Эрдэнэтуяа руугаа өгчхөж байна. Ашиг сонирхлын зөрчил нэг болохоор бие биенийхээ алдаа дутагдлыг хянахгүй, алдаа дутагдал гаргасан хүн рүү нь илгээгээд байгаа нь Төрийн албыг мөнгөөр наймаалсныг мэддэг учраас эдгээр хүмүүсийнхээ толгойг илээд байна л гэж харж байна. Тийм учраас миний эрхэнд халдаад байгаа энэ хоёр хүнд хариуцлага тооцуулахын Монгол Улсын Ерөнхий сайдаас шаардаж, өлсгөлөн зарлаад 17 хонож байна. 




-“Сант” сургуультай холбоотой ажил гүйцэтгэлийн маргаанаас үүдэн өнөөдрийн асуудал үүсээд байгаа. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Манай компани 2013 оны зургаадугаар сард "Сант" сургуулийн өргөтгөлийн барилгыг барих гэрээ хийсэн. Нийт ажил гүйцэтгэлийн гэрээний төсөв 2,3 тэрбум төгрөг байсан.  2013 онд аравлдугаар сард “Сант”сургуулиийн зүгээс гэрээ цуцлан, биднийг ажлын талбайгаас хөөсөн. Тэр хүртэл манай компаниас гарсан зардал нь 1,7 орчим тэрбум төгрөг байсан. “Сант” сургуулийн авсан нь 1.2 тэрбум төгрөг. Тэгэхээр үүний зөрүү манай ажлын үлдэгдэл хөлс 500,0 сая төрөгийг өгөхгүйн тулд надад 2014 оны нэгдүгээр сараас эхлээд зохиомол гурван хэрэг залилан мэхэлсэн,  хүний нэр төр гутаасан, чанаргүй барилга барьсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. 

ЭХТА-ийн 148.4.Залилангийн хэргээр 2014.03.17-ны өдөр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан нийт 756 хоног болж, 2016.04.11-ний өдөр хэрэгсэхгүй болсон. Дараа нь ЭХТА-ийн 111.1.Хүний нэр төр гутаах.эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан нийт 413 хоног болж, 2016.04.11-ний өдөр хэрэгсэхгүй болсон. 2015.02.11-нд ЭХТА-ийн 174.2.Чанаргүй барилга барьсан. эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан нийт 886 хоног шалгагдаж,2017.07.16-ны өдөр хэрэгсэхгүй болсон юм. Намайг чанаргүй барилга барьсан,ашиглаж чадахгүй байна,хохирч байна гэж 2016.07.25-ны өдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлж,Улсын яллагчаас надад найман жилийн чанга дэглэм, албан тушаал эрхлэх эрхийг минь 3-н жилээр хасах яллах санал гаргаж байсан.

Гэтэл шүүх хурал дээр “Сант” сургуулийн захирал Зургаанжин “Үнэхээр муу барилга болсон. Бид засаж янзалж чадахгүй байна” гэсэн мэдүүлэг өгч байсан. Гэтэл шүүх хурлаас зургаахан хоногийн  дараа Чанартай сайн барилга болсон гээд Улсын комисст манай компанийн бичиг баримтаар манай компанийг оролцуулахгүйгээр тухайн өргөтгөлийн барилгад ширхэг тоосго ч өрөөгүй, шанага шавар ч хийгээгүй компаниар Ерөнхий төлөвлөгөөний газрын албан хаагчидтай хуйвалдан байнгын ашиглалтад хүлээн авсан байдаг. Энэ талаар эдгээр дарга нарт гомдол гаргахад авч хэлэлцдэггүй юм. 



Бид энэ ярилцлагыг өчигдөр буюу 2017 оны 11 сарын 1-ны 17 цагийн орчимд авсан. Харин үүний дараа буюу өчигдөр оройны 21 цагийн орчимд Н.Батдэлгэрийг хүчнийхэн албадан буулгасан байна.

Энэ талаар утсаар түүнтэй холбогдож мэдээлэл авлаа.

Тэрбээр “Чингэлтэй дүүргийн тамгын газраас нэг хүн, Дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга Эрдэнэхүү,Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, салаа цагдаатай ирээд хүчээр ирээд ЧД-ийн эмнэлэгт байна. 09.00 цаг гээд эмнэлгээс гараад ӨЛСГӨЛӨНГӨӨ үргэлжлүүлнэ. Би эмчилгээ хийлгээгүй” гэсэн юм.


П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Pd 2017-11-04 23:40:28
    17 honoj baihad shiideechee
    27.123.214.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганбаа 2017-11-04 09:17:19
    Асуудлыг шүүхээр шийдүүлэх боломж чинь байж л байхад ингэж олны өмнө тэнэгээ гайхуулж суух хэрэг байгаа юм уу.
    103.229.120.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Ard 2017-11-02 13:17:36
    Buruu,zabhral,huivaldaan,helmegduulelt baigaa ni haragdaj b.a Olon ulsiin hunii erh,shuuhed handsan ni deer
    67.81.182.161
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-11-02 08:30:57
    Омбоо хочит Батдэлгэр шинэ арга нэвтрүүлж олон чанартай барилга барьсан ч мөнгө хараад зан ааш нь өөрчлөгдсөн гэдэг юм билээ,өрөвдөх хүн байна уу
    202.9.40.205
    Мэдэгдсэн Хариулах
  • энхээ 2017-11-02 07:47:11
    Энэ Батдэлгэр Монголд анх удаа цутгамал барилга барих технолог нэвтрүүлсний хүчээр барилга эрчтэй явж иргэдээ орон сууцжуулах төсөл хэрэгжсэн юм шүү
    202.9.40.205
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-11-02 07:04:54
    7хоногын өмнө шүүх дээр чанаргүй барилга болсон гэж гомдолчиход, 7 хоногын дараа улсын комисст хүлээлгэж өгсөн бол яах аргагүй маапаан бна да.
    103.229.122.131
    Мэдэгдсэн Хариулах
  • саранчимэг 2017-11-02 04:39:36
    дунд шатны дарга мэргэжилтэн нар яг үүн шиг хүниийг дарамтлаж байгаа шүү дээ үүнийг намын шугамаар томилогдсон мэргэжилтэн нэртэй хүн хийж байгаа нь харамсалтай...
    43.243.160.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүн 2017-11-02 03:36:57
    Өлсөөд 17 хонож байгаа бол өдийд үхэх сэхэх дээрээ тулна биз дээ. Хуурамч өлсгөлөн зарлачихаад цатгаландаад байхаар чинь хэн тоохов дээ. Жинхэнээсээ өлсөөд үз. ...
    66.181.185.129
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-11-02 03:00:23
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг хүний хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • сайн мууг ялгая 2017-11-02 02:18:47
    олон хүн дотор сайн ч, муу ч хүн бий гэсэн ардын үг байдаг даа. гэтэл энэ дарга дотор бүгд муу бүхэн шүглэжээ. винтовны сум хандивлавал бүгдийг нь там руу т о...
    103.26.195.76
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-11-02 02:10:48
    haa haanaa l bur hetsuudchihsen manai onoogiin niigem Batbold dargaaa ene asuudalaa shiideecheee end tend shoudaj neelt tuuz haichilj yavhiin orond
    202.21.106.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-11-02 02:03:17
    Сант болоод энэ төрийнхөн бодох л ёстой юм болж байгаа юм байна даа. Энэ хүн амиа ч хайрлахгүй өлсөж байна гэдэг учир бии дээ... Харин хүний хоолоор тоглосон хү...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах