Байнгын хороодын хуралдаантай
Намрын чуулган эхэлснээс хойш чуулган, байнгын хороодын хуралдааны ирц хүрэхгүй байгаагаас үүдэн хуралдааныг хойшлуулах үзэгдэл газар аваад байна. Тодруулбал, өчигдөр УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар баталсан хуваарийн дагуу таван байнгын хороо хуралдах байсан ч ганцхан нь хуралдсан юм. Харин өнөөдөр хуваарийн дагуу  дөрвөн байнгын хороо хуралдах товтой байна.

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

Ажлын хэсгүүд байгуулах тухай;

Бусад.

2.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 09.30 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.

3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:  

Бусад.

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;

Бусад.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.