Зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэд, ААН-үүдийн газрыг чөлөөлж байна

Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн газрын албаны дарга нарын хамтарсан удирдамжаар зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газарт газар олгосон байдлыг судалж, хууль хэрэгжихгүй байгаа газарт нөхцөлийг тогтоох, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалт хийх ажил хийгдэж байна.

Удирдамжийн хүрээнд Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваагаар ахлуусан ажлын хэсэг дээрх ажлуудыг эхлүүлсэн бөгөөд шалгалтаар Нийслэлийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн тусгай хамгаалалттай бүсүүдэд хамаарах Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 19, 20-р хорооны ногоон бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн 26 зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газруудад тогтоогдсон зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлөх ажлыг эхлүүлээд байна.

Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн газрын алба цаашдаа Ойн тухай хууль, Усны тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчин ойн санд газар олголт хийсэн, гэрчилгээ бичигдсэн, ой, мод бут сөөгийг сүйтгэсэн, зөвшөөрөлгүй барьсан хашааны зөрчлүүдийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авах, зөрчлүүдийг арилгуулах юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.          

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-11-02 13:19:52
    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА, НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБА ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙД ЗОГСООЛ, ГАРААЖ БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ИЙМ ТУШААЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
    139.5.219.56
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-11-02 07:17:21
    Юун хашаа бүүр байшин бариад амьдарч байгаа даварцан нөхдүүдийг яахуу, хууль хэрэгждэг бол байшинг нь буулгаад хөөгөөд явуулах хэрэгтэй.
    203.91.112.242
    Мэдэгдсэн Хариулах