Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш урд хөрш рүү гарах нүүрсний хэмжээ буурсан

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Улмаар гишүүдийн олонх ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахыг  дэмжлээ. Үүний дараа чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Зэс нүүрсний үнэ нэлээн таатай байгаа. Гэхдээ худалдан авах эрэлтийг төсвийн хүрээний мэдэгдэлд хэрхэн тооцсон бэ? Жил бүр алдагдалтай төсөв батлах юм. Яг таарсан бодитой төсөв оруулж ирэх хэрэгтэй. Байгаа хөрөнгөдөө тааруулаад баталж болдоггүй юм бэ? Энэ жилийн хувьд төсвийн алдагдлыг хэрхэн тооцсон бэ? Өрийг өрөөр дарах гэж байна. Өрийн тааз хэдэн хувиар нэмэгдсэн бэ” гэлээ. 

Үүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш урд хөрш руу гарч байгаа нүүрсний хэмжээ буурсан. 2017 онд нийт гаргаж байгаа нүүрсний хэмжээ 23 сая тонноор тооцсон. 2018 оны төсөвт бууруулж 28 тонноор оруулсан. Төсвийн алдагдал 2 ,4 тэрбум төгрөг. Төсвийн алдагдлын 50 хувь нь авсан зээлийнхээ хүүд төлж байгаа. Өрийн хэмжээ ДНБ-ний 80 хүрсэн байгаа. Өрийн хэмжээг буулгах нь гол зорилтуудын нэг болоод байна” гэсэн хариултыг өглөө.

Одоо чуулганаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

П.ГОО

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2017-11-03 15:29:27
    nvvrs ch yaxaw xamgiin gol ni amid mal bolon maxaa xyjaa ryy gargaxaa bolie.Eswel manai ard tvmeneer maliig naydlyylj tsalinjyylj maxiig gargay
  • zochin  2017-11-03 11:38:56
    tsailgaan dulaaniig nuursnees agrgadag odoo bgaa xogshuud uzexgui l bx nuursee gargaad duusval zaluu ue xouldux nee nuursiig gargamaargui bna. ovoo eme naraa!!...
  • mongol 2017-11-03 09:45:21
    Hyatduud hezeenees bidniig haaj booj irsen.Uunii gartsiig manai uhaant uvug deedes olsoor hiiseer baisan.Odoo cinii eelj.Her ajillahiig harya!!!
  • mongol 2017-11-03 09:39:07
    Hurelbaataraa ci yamar zorilgotoi yariad baina.Ci tusgaar ulsiin said bishuu.Ene ulsdaa mungu oloh ni cinii uureg.Cadahgui bol bye
  • keke 2017-11-03 08:51:39
    Хятадууд нүүрсээрээ нь боож байгаад Баттулгыг Ерөнхийлөгчөөс нь зайлуулах зөөлөн бодлого хэрэгжиж байна.
  • Бат 2017-11-03 08:49:03
    И х гүрэн хятадын бодлого бид таашгүй
  • za odoo heruule bolio ajilaa hiilde, 2017-11-03 07:33:32
    1, Huuhdiin 16 nas hurtleh hurimtlalaasn sar bur tatvar avad baidag iim yum baij bolhuu , irgediiheen ireeduin aimdrlaasn odoo tatvar avch bolh uu bodood uzde ,...
  • иргэн 2017-11-03 07:26:36
    баттулга жижиг орны еренхийлегч шуу хирээ мэдэж хуцаарай битгий эх орондоо гай болоорой мереерее хэдэн одонгоо тараагаад байж бай зи - г зайлуул л
  • Далхсүрэн 2017-11-03 07:17:41
    тэгвэл ерөнхийлөгчийн сонгуул хийсэн нь буру у юм болж дээ
  • Х.Баттулга 2017-11-03 07:15:52
    Урагшаа төмөр баривал 7 газраар танк орж ирнэ гэж олон нийтийн хэвлэл мэдээлэлээр 2016 онд байнга нэвтрүүлж байсан шүү дээ.
  • gjl 2017-11-03 06:18:57
    Баттулга ерөнхийлөгч болсон учраас нүүрсний экспорт буурсан гэх байгаа юм уу
    • хуульч 2017-11-03 08:07:47
      ЯМАРЧ БАЙСАН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 7-Р САРААС БУУРСАН ГЭХДЭЭ ЭНЭ ЯВДАЛ Х БАТТУЛГААС болсон гэж цуурах нь хэт гэнэн хэрэг ,,???
    • тэгсэн 2017-11-03 06:33:56
      тэгсэн ш дээ