“Адууны түүх” жүжгийг энэ сард нээнэ
УДЭТ-ын ээлжит  шинэ уран бүтээл энэ сарын сүүлээр мэндлэх гэж байна.  Оросын болон дэлхийн утга зохиолын ноён оргил Хүн төрөлхтний суут ухаантнуудын нэг  Лев Толстойн “Холстомер” алдарт туужаас сэдэвлэн бичсэн  Марк Розовскийн  Европ болон дэлхий дахинаа нэрд гарсан “Адууны түүх” хэмээх  хоёр бүлэгт жүжгийг Н.Пүрэвдагвын орчуулга, УГЗ Б. Бямбабаярын хөгжим чимэглэл, зураач О.Баярмагнайн тайз декораци, УГЗ Б. Баатарын найруулгаар Монгол хөрсөнд буулган Морио дээдэлдэг Монгол түмэнд хүргэх гэж байна.

Энэхүү зохиол нь Мориор төлөөлүүлж хүний нийгмийн үзэгдэлийг  гүн ухааны  түвшинд ёгтлон харуулсан сонгодог бүтээл юм.Дэлхийн соёлт хүн төрөлхтний заавал судалж мэдсэн байх ёстой энэхүү алдарт бүтээл нь Л. Толстойн  мэндэлсний 190 жилийн ойн босгон дээр  Монголын театрын тайзнаа амилж  оюунлаг Монголчууд маань үзэж сонсох гэж байгаа нь их олзуурхууштай сайхан зүйл юм.  Нээлтийн тоглолт энэ сарын 24-ээс ирэх сарын 03-ны өдрүүдэд болно.

Та энэ өдрүүдэд адууны амьдралаар хүмүүний мөн чанар, амьдралын утга учрыг ёглон харуулж “тархи амрах” агшинг эс олгох энэ бүтээл үзсэн хүнд нэгийг бодуулж, хоёрыг тунгааж үлдээх нь дамжиггүй юм.




 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.