Цахим ертөнцөд хөл хорио тогтооё
Олон нийтийн цахим хуудас нэг талаар ашигтай. Мэдээ, мэдээллийг маш хурдан хугацаанд авч, өөрт хэрэгтэй мэдээллээ олдог, бусадтай хуваалцдаг гэдэг утгаараа хүн бүхэнд л ашигтай. Монголчууд энэ соёлт ертөнцтэй хожуухан танилцсан ч тун идэвхитэй хэрэглэгч болчихсон. Гэхдээ цахим орчинг буруу байдлаар ашигладаг хүмүүс маш олон болжээ. Хэн нэгнийг шантаажлах, доромжлох, эрх баригчдыг гүтгэх, дайрч доромжлоход фэйсбүүк хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг болоод байгаа юм. Бүр болоогүй уйдаагаа гаргахын тулд санаанаасаа гэмт хэрэг зохион бичиж кайф авдаг болсон хангалттай олон жишээ байна.
 
Өнгөрсөн долоо хоногт “Барилгын ажилчин хятадууд монгол охидыг хүчиндээд тогтоол усанд хаячихжээ” гэсэн мэдээлэл цахим хуудаст тавигдсаны дараа маш олон мянган хүн түүнийг нь шэйрлэж бусдад тараасан юм. Хэргийн мэдээллийг тавьсан залуугийн оруулсан зургийн дагуу Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийнхан шалгалт хийхэд ямар ч хэрэг болоогүй байсан гэдэг. Тиймээс өнөөх мэдээлэл тараасан залууг хаанаас энэ мэдээллийг авсан талаар тодруулахад худлаа мэдээлэл тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
 
Тэрбээр, “Найзуудаараа жаахан тогломоор санагдаад.
Уйдаагаа гаргах гэж бичсэн юм” хэмээн хэнэггүй хариулсан гэдэг. Программист ажилтай, мэдлэг боловсролтой залуусаас ийм ухамсаргуй үйлдэл гарч байна гэхээр өнөөгийн залуусын сэтгэхүйд фэйсбүүк сөргөөр нөлөөлж байгаа нь тодорхой байгаа юм. X гэгч залуу уг үйлдлээрээ Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 т заасан журмыг зөрчсөн тул Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд материалыг шилжүүлэн, хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр болсон байна.
 
Түүний энэ үйлдэл бусдад сургамж болох нь мэдээж. Өмнөхөн нь хотын төвд цөмийн хаягдал булж байгаа гэх мэдээлэл тархаж мөн л худлаа мэдээлэл гэдэг нь нотлогдож байв. Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээрээ тоглож “Бүх хүнд нээлттэй бүсгүй” хэмээн нэгнийхээ зургийг оруулж утсыг нь мөн шэйрлэснээс болж таван залууд хүчирхийлүүлсэн талаархи мэдээллийг “Лантуун дохио” төрийн бус байгууллага албан ёсны цахим хуудастаа оруулжээ. Уйдаагаа гаргах гэсэн тэдний энэ тоглоом нь шоглоом болж нэг сайхан охины амьдрал, хувь заяагаар тоглох шалтгаан болжээ. Нэгнийгээ чадах гэж, эсвэл доромжилж хариугаа авахын тулд хагас нүцгэн элдэв маягласан зургаа хийж түүнээс болж интернэтээр нэг тэнүүчилж байгаа гаж донтонгуудын золиос болж байгаа асуудал бусад оронд хэдэн зуун мянгаараа гарч байна.
 
Манайд ч ийм үйлдэл гарч, нүцгэн зургийг нь авчихаад их хэмжээний мөнгө нэхдэг гэмт хэрэг гарсан удаатай. Мэйл хаяг ашиглан гэмт хэрэг үйлдэх, гадаадаас их хэмжээний мөнгө явууллаа гэж итгүүлэн залилсан гэх мэт хүний ой тоонд оромгүй олон кибер гэмт хэрэг гарч байгаа нь Монгол Улсын интернэт хэрэглээ ямар ч хяналтгүй байдгаас шалтгаалдаг. Тиймээс залуусын уйдааг гаргах, гэмт хэрэг үйлдэх сэдэл болж байгаа цахим ертөнцийн хэрэглээнд бага ч гэсэн хяналт тавьж хуульчлах хэрэгтэй байна. Ингэлээ гээд хүний эрх чөлөөнд халдах асуудал огт биш. Комьютерын цаана суугаа олон мянган гаж донтон, нэгийгээ чадах гэсэн, уйдаагаа гаргах гэж санаатай, санамсаргүй хар бараан мэдээлэл түгээж бусдыг сэтгэхүйд буруу үлгэр дууриал болж байгаа үйлдлийг таслан зогсооход тустай.
 
Цахим ертөнцийг хянах, түүгээр дамжин үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийг шийддэг тусгай хуультай болж асуудлаа шийдэхгүй л бол зугаацагчид энэ талбарт бүр хэрээс хэтэрсэн үйлдэл хийж эхлээд байна. М.Зоригт гишүүн Цахим ертөнцийн эрх чөлөөний тухай хууль батлуулахаар санал авч байгаа хэмээн хэдхэн өдрийн өмнө жиргэж байсан юм. Тэгэхээр энэ талаарх хуулийг эрх баригчид анхаарч эхэлсэн бололтой. Цаг алдалгүй энэ хуулийг батлах хэрэгтэй байна, гишүүд ээ. Зарим хүмүүсийн таамаглаж байгаагаар намрын чуулганаар батлагдаж магадгүй гэх. Хэрээс хэтэрсэн эрх чөлөөг нь жаахан хазаарлаж, хөл хорио тогтооё.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-08-14 04:58:42
    Авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Засаг төрийн буруутай үйлдлийг харин ч иргэд ингэж л хэлж чадна. Хаана, бооно ч гэх шиг битгий тэнэгт. Өөртөө хэрэгтэйгээ л олоод уншиж чадахгүй бол хохичинь
    202.179.8.162
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2014-08-14 02:04:30
    хүн өөрийнхөө фэйсбүүк акаунт дээрээ юугаа бичихээ хүнээр заалгах болж байна уу? юу ч гэж бичсэн ер ньяадаг юм. Хэрэгтэй хэрэггүй юм шэйрлэх нь ч гэсэн хүний эрх шүү.
    202.126.95.76
    Мэдэгдсэн Хариулах
  • нэр 2014-08-14 01:29:36
    тэнэгтэнэ биз. хориглоно хаана бооно өөр чи юу чадах юм
    103.26.195.130
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-14 01:27:55
    Ийм ардчилал ил тод байдлаас ухарья, гэсэн уриа гаргаж байгаа энэ Өнөртогтох гэх мэтийн хүмүүсээс маш их болгоомжлох ёстой, Ардчилсан нийгэм гэдэг чинь дарангуйлах хаах боох, гэсэн үг огт биш юм шүү,
    202.179.29.13
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2014-08-14 03:05:52
      гэхдээ бас хүнийг гүтгэж доромжлох шантаажлах нь ардчилсан ёс уу
      202.179.11.58
      Мэдэгдсэн Хариулах