ГХ-ны сайд Д.Цогтбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэвид Спрулыг өчигдөр/11.06/ хүлээн авч уулзав. 

Сайд Д.Цогтбаатар Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэн, манай хоёр орон эдийн засгийн харилцаагаа хөдөө аж ахуйн салбарт түлхүү хөгжүүлэхийн чухлыг онцлов. Тэрээр мөн дэлхийн томоохон зах зээлийн хажууд байрлах Канад Улсын эдийн засаг, гадаад худалдааны бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх туршлагаас манай улс суралцах зүйлс их байгаа тухай дурдав.

Элчин сайд Дэвид Спрул Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргэж, хоёр орны харилцаанд улс төр, эдийн засгаас гадна батлан хамгаалах салбарын харилцаа чухал ач холбогдолтойг онцлон, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Канадын Засгийн газрын Хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаа идэвхтэй үргэлжилж байгааг онцлон тэмдэглэв.   

2018 онд Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жлийн ой болно.  

Ноён Дэвид Спрул өмнө нь Бангладеш, Афганистан, Тайланд, Норвеги, Ливи улсуудад Канад Улсын  Элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 18-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсан. Тэрээр улс төрч, хуульч мэргэжилтэй.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Soongo 2017-11-08 01:00:10
    Монгол Улсын ГХ-ны сайд гуай, та уг нь мэргэжлийн л хүн л дээ, гэхдээ хэтэрхий эдийн засаг яриад албаны уулзалтанд хэтэрхий энгийн чөлөөт хувцасласан уу
    103.229.122.171
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-11-07 10:18:19
    Бороо гоулд мэтийн луйварчин хогийн компани битгий оруулаад байгаарай капиталистууд аа .Хуншгуй зан гаргахаа болиорой
    202.179.26.248
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2017-11-07 23:44:00
      Ядаж компаны нэрийг нь зөв олоод биччихээч. Сентерра гоулд гэдгийн.
      99.224.128.123
      Мэдэгдсэн Хариулах