Г.Ариунбаатар “ВВС Cardiff singer of the world” уралдааны цомоо УИХ-ын даргад хадгалууллаа
МУГЖ, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар мэргэжлийн дуурийн дуулаачдын “ВВС Cardiff singer of the world” уралдаанаас хүртсэн цомоо УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа.

Энэ үеэр дуучин Г.Ариунбаатар "Би энэ онд болсон “ВВС Cardiff singer of the world” гэдэг дэлхийн мэргэжлийн дуулаачдын хүсэл тэмүүлэл нь, уралдаан шалгаруулалтын оргил нь болсон тэмцээнээс 3 цомыг эх орондоо авчирсан. Нийт 4 цомтой уралдаан л даа. Түүнийхээ нэгийг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод хадгалууллаа.

Учир нь М.Энхболд дарга Ариунбаатар гэдэг жирийн оюутан хүү намайг 2011 оноос хойш байнга дэмжиж, өдий зэрэгт хүрэхэд минь ихээхэн тус дэм болсонд би маш их баярлаж явдаг. 2011 онд нутгийн ах, төрийн зүтгэлтэн энэ хүний дэмжлэгийг авч, захиа даалгаврыг өвөрлөн алсын аянд мордоод И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас тэргүүн байрын шагнал хүртээд ирж байсан нь миний мэргэжлийн дуулаачийн хувьд дэлхийд танигдах эхлэл болсон түүхтэй.

Нутаг усандаа нэг сайхан дуучинтай болъё, Төв аймгаас сайн дуучин хүүхэд төрөөсэй гэсэн бодол М.Энхболд даргад байсан байх. Нөгөө талаар Монголын дуурийн урлаг, дуурийн дуучид дэлхийн хэмжээнд үнэлэгдээсэй гэж хүссэн болов уу гэж би боддог.

Шинэ зуунд Монгол дуурийн урлагийг төрийн хэмжээнд ойлгож, хүндэлж хүлээж авах эхлэл энэ хүнээс эхэлсэн юм шүү. Үр шим нь ч гарч, монгол дуулаачид маань дэлхийн дэвжээнд гарлаа.

Тиймээс Монгол төрийн багана түшиг нь болсон, сүлд хийморь оршсон ийм мундаг хүмүүст миний дэлхийд үнэлэгдсэний бэлгэ тэмдэг болсон цом хадгалагдах ёстой гэж бодсоны учир ийнхүү гардуулж байгаа юм” гэв.



УИХ-ын дарга М.Энхболд дуучин Г.Ариунбаатарыг хүлээн авч уулзаж, “ВВС Cardiff singer of the world” уралдааны цомыг гардан аваад баярласнаа илэрхийлж, цаашид мэргэжлийн ур чадвараа улам сайжруулж, Монгол эх орон, монгол түмнийхээ нэр алдрыг цуурайтуулж явахыг хүсэв. Мөн дуурийн урлагийн шинэ үеийнхний үлгэр дуурайл нь байж, араасаа олон шилдэг дуучдыг төрүүлэн гаргаарай хэмээн захив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-11-10 02:30:52
    Өгөх хүн олдоогүй юм байх даа. Зөндөөн Монгол хүн байхад,Улс орныг дампууруулан ийм царайтай болгосон хүнд Хотоо хар нүд байхгүй залуу юу. хайран нэг хүнд.
  • Монгол иргэн 2017-11-08 15:22:45
    Кккк... Иш хөөрхий ЭНЭ ЗАЛУУГИЙН "ЭРЧИМ ХҮЧ" ингээд "ТӨГСГӨЛ" болж дээ.. ДҮҮРСЭН ПЯЛДАГА...
  • зочин  2017-11-08 11:03:27
    дэмжиж байсан хүндээ талархал хүргэх нь хүний ёс шүү сайхан залуу монголын нэрийг өндөрт гаргасан даа
  • zochin 2017-11-08 10:01:47
    УНАСАН НЭР ТӨРӨӨ ӨРГӨХ ГЭСЭН ЯДАРСАН АРГА БАЙНА ДАА ЗАЙЛУУЛ
  • ДАРХАД 2017-11-07 22:20:07
    ХАЙРАН ЦОМ БУЗАРТАЧИХЛАА ЯДАЖ МОНГОЛ ХҮНД ӨГЧИХГҮЙ ДЭЭ ЭНЭ ХҮН ЯАЖ ХАРСАН ХҮНД ХҮН ШИГ ХАРАГДДАГ БАЙНАА СОНИН САНАГДААД БАЙДАГ ЮМ
  • zochin 2017-11-07 13:30:05
    enend ogch baikhaar bagshdaa ogson bol
  • Tuya 2017-11-07 09:40:55
    Yagaad buh yum uls turjuud esvel jalga dovnii uzeleer yacaad bdgiin, duuchin hun duugaa duulaad, uls turuus hol l yavaach de, tsomoo uurtuu l uleee l de.
  • zochin 2017-11-07 07:30:23
    ingeed khun uuriiguu gutaakh yum daa , yamar aimaar byalduuchlal we?
  • zz 2017-11-07 06:53:34
    shireen dr chiher hiihef bolohoor ed bn