Монгол гэрт зориулсан эко зуух

“Монватт” компани дулаан хуримтлуулж халаах төхөөрөмжийг Монголдоо оруулж ирээд гурван жил болжээ. Монгол, Германы инженерүүдийн хийсэн, Германы “Олсберг” компанид үйлдвэрлэсэн дулаан хуримтлуулж халаах эко “Тулгат” төхөөрөмжийг энэ удаагийн “Hi tech” буландаа онцолж байна. Энэ төхөөрөмжийг монгол гэрт зориулж хийсэн бөгөөд цагийн тохируулгын дагуу асаж, унтарна. Эко “Тулгат” зуух нь утаагүй, нүүрс түлэхгүй, тав тухтай орчинд, эдийн засгийн хэмнэлттэйгээр, 100 хувь сэтгэл ханамжтай амьдрах боломжийг бүрдүүлнэ. Шөнийн хямдралтай цахилгааныг ашиглан 21:00-06:00 цагийн хооронд цэнэглэхэд л хангалттай.

Ингэснээр цэнэглэсэн дулаанаа 16-24 цаг барихаас гадна өдөр цахилгаан хэрэглэхгүй, зуух шиг гурван тал руугаа халуунаар үлээнэ. Гэрт байнгын 25 хэмийн дулаантай байхаас гадна ихэсгэж, багасгах тохируулгатай. Өдөр цахилгаан тасарсан ч хэвийн ажиллана. Монгол гэрт зориулсан энэ төхөөрөмжийн дээр том, жижиг хоёр ширэм байх бөгөөд цай, хоолоо хийчихнэ. Төхөөрөмж ажиллаж байгаа үед ширэмнийхээ нэгийг ажиллуулах боломжтой. Харин төхөөрөмж ажиллаагүй өдрийн цагаар хоёуланг нь ажиллуулж болох юм байна. 15 минутын дотор хоол болдог энэхүү эко “Тулгат” төхөөрөмжийн талаарх мэдээллийг Оллоо телевиз болон www.olloo.mn цахимаас авах боломжтой.

Холбоо барих утас: 99184285



Цахилгаан тасарсан ч хэвийн ажилладаг эко зуух.


Агаар үлээгч.


Том, жижиг ширэмний тохируулга.


Зуухны тохируулга.

Зууны мэдээ
Р.Оюун

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Оюун 2017-11-09 02:13:33
    Хаанаас авах вэ,
  • Бат 2017-11-08 11:44:13
    Энэ зуух ямар үнэтэй вэ
  • Zochin 2017-11-08 06:56:38
    ondor unetei blood yaduu ard tumen abch chadahgui bna .ZG-t hamtarch ajillaad ,ard tumnee ene hort utaanaas abarah ajil hiibel buyan bho do...
  • Aagii 2017-11-08 06:47:02
    Ene harin zob sanaa bna,zaabal zoriltot gehgui toroos hongoltoor ger horoolo liin ail neg burt ogbol harin utaani esreg doribtoi bh.Monbatt XXK ni ZG-tai x/ajil...
  • Zochin 2017-11-08 05:19:13
    Utaagui zuuh geed hungululttei vneer ugud bsan harin ternii orond vvniigee hungululttei vneer ger horoolold amidardag ail urh-d ugbul durtaiya abmaar l bh um
  • une 2017-11-08 02:29:23
    Uniig ni haanaas avah talaar medeeleltei ni oruulchihval humuus ih avah baih daa
  • Иргэн 2017-11-08 01:51:45
    Агаарын бохирдлыг бууруулах төслийн мөнгөнөөсөө энэ ЭКО ЗУУХЫГ аваад зорилтот бүлгийн айл өрхүүдэд хямдралтай ч болтугай өгөө ч. Тэгвэл утаанаасаа сална биз дээ...
  • Болдбаатар 2017-11-08 01:48:48
    Энэ зуухны үнийг төрөөс хөнгөвчилж өгвөл, утааны эсрэг жинхэнэ үр дүнтэй арга болох юм байна даа.