Элчин сайд Д.Батсайхан Болгарын Соёлын сайдтай уулзлаа

БНБУ-ын Соёлын сайд Боил Банов Элчин сайд Д.Батсайханыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, Болгарын соёлын харилцаа, Соёл, боловсрол, шинжлэх ухаанын салбарт 2017-2021 онд хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөрийн хэрэгжилт, соёл урлагийн байгууллагууд болон музей хоорондын  хамтын ажиллагааны талаар ярилцав.

Мөн сүүлийн жилүүдэд Болгарт болсон олон улсын чанартай урлагийн наадам, спортын уралдаан тэмцээнд манай төлөөлөгчид оролцоход Болгарын тал дэмжлэг үзүүлсэнд Элчин сайд талархал илэрхийлж, цаашид хоёр тал үзэсгэлэн, урлаг соёлын аялан тоглолт харилцан зохион байгуулах, соёлын салбарын мэргэжилтэн, багш нар солилцох, туршлага судлах зэрэг чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Эх сурвалж: ГХЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.