Аравдугаар сарын шилдэг тамирчинд нэр дэвшигчид тодорлоо
МҮОХ-оос аравдугаар сард үзүүлсэн амжилтаараа манлайлж, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан нийт таван тамирчныг сарын шилдэг тамирчин шалгаруулалтанд нэр дэвшүүлжээ.

Улаанбаатар хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн сагсан бөмбөгийн 3x3 шигшээ баг 2 дахь сардаа дараалан сарын шилдэг шалгаруулалтанд нэр дэвшэээ. Мөн наймдугаар сарын шилдэг тамирчин, шинэхэн хөдөлмөрийн баатар Д.Сумъяа болон МУГТ цолоор шагнагдсан Д.Одбаяр нар Абу Дабигийн их дуулгад түрүүлсэн амжилтаараа өрсөлдөж байна.

Жүдогийн залуучуудын ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн Л.Энхрийлэн болон Тайландын Бангкок хотноо болсон Эзэн хааны цомын тэмцээнд түрүүлсэн хүндийг өргөлтийн тамирчин Г.Ануужин нар мөн нэр дэвшжээ.

"Сарын шилдэг тамирчин" -г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах бөгөөд шалгаруулалтыг сар бүрийн эхний хагаст явуулах юм.

Та саналаа ЭНД дарж өгөх боломжтой.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.