Монгол охин дэлхийн шилдэг тамирчин болоход таны санал хэрэгтэй
Олон улсын Паралимпийн хорооны албан ёсны түнш болох Allianz SE компанийн сарын шилдэг тамирчин шалгаруулах номинацад таеквондогийн тамирчин, Пара таеквондогийн Ази Тивийн аварга, Дэлхийн аварга Х.Энхтуяаг ОУПХ-оос нэр дэвшүүлжээ.

Олон улсын Паралимпийн Хороо нь сар бүр нэг шилдэг тамирчин шалгаруулж, тухайн онд тив болгоноос нэг оны шилдгийн шилдэг тамирчин шалгаруулдаг байна.

Энэхүү 10 дугаар сарын шилдэг тамирчинд нэр дэвшсэн Х.Энхтуяаг дэмжин та бүхэн www.paralympic.org веб сайт руу орж саналаа өгөх боломжтой.

Заавар:

1. www.paralympic.org веб сайтруу хандаж нэвтэрнэ.
2. Сайтын баруун багананд байрлах Enkhtuya Khurelbaatar. Mongolia, Taekwondo нэрийн өмнөх нүдийг сонгоно.
3. Доод талд нь байрлах Vote товч дээр дарах хэрэгтэй.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.