УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
УИХ-ын үдээс өмнөх чуулганаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ төрийн албан хаагчдын ажлын үр дүнгийн урамшуулал гэж нэр томъёог нь өөрчилсөн нь хууль зөрчсөн эсэхийг тодруулж байв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, “Эмч, багш, төрийн албан хаагчдын ажлын үр дүнгийн урамшуулал олгох Засгийн газрын тогтоол батлагдсан хэдий ч эх үүсвэргүй учраас хэрэгжиж байгаагүй. Засгийн газар эх үүсвэрийг нь олоод төрийн албан хаагчдын цалингийн урамшууллыг олгохоор шийдсэн. Гэхдээ Засгийн газар төрийн албан хаагчдын ажлын үр дүнг тооцсоны дараа урамшуулал өгөх албан даалгаврыг өгсөн. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын ажлын үр дүнгээс хамаарч урамшууллын 300 мянга хүртлэх төгрөгийг олгоно” гэж хариулж байлаа.
Ингээд УИХ-ын тогтоолын төсөлд “нэг удаагийн буцалтгүй тусламж гэдгийг ажлын үр дүнгийн урамшуулал гэж, давсан орлого гэдгийг жилд гэж өөрчлөх” Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.4 хувь нь дэмжив. Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь дэмжсэн юм.

 УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй санал хураалтаар үргэлжилнэ.
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • batar 2017-11-12 03:59:45
    Баттулага Элбэгдорж хоёрын ялгаа олохгүй юм байна. Монгол хожигдлоо.
    202.179.31.43
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2017-11-11 10:29:07
    Ard tvmnee dendvv doromjilj baina daa. Eh ornoo hogjvvl bodlogiin orond belen mongo taraah tuhai yrij irlee thvv dee. Yaj ene tord vvrlesen lubairchdaas salnaa
    66.181.187.22
    Мэдэгдсэн Хариулах