ГХ-ны сайд Д.Цогтбаатар БНФУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Э.Барсакыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Сайд Д.Цогтбаатар Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж буйг цохон тэмдэглээд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт хоёр талын харилцааг түлхүү хөгжүүлэх эрмэлзэлээ илэрхийлэв.

Элчин сайд Э.Барсак  хоёр талын харилцаанд үлгэр жишээ хамтын ажиллагааны салбарууд болох археологи, газар хөдлөлтийн судалгаа, Увсын чацарганыг Европын Холбоонд газар зүйн заалттай болгох зэрэг хамтын ажиллагааны төслүүдийг онцлохын сацуу Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх,  хөрөнгө оруулалтыг татах чиглэлд хийж буй ажил, тулгарч буй зарим бэрхшээлийн талаар санал солилцов.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.