Төрийн сангийн зээлээр гадаадад суралцсан иргэдийн нэрсийг зарлалаа

АТГ-ын ажлын хэсэг БСШУСЯ-нд ажиллах үеэрээ Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаад улсад суралцсан иргэдийн судалгаатай нарийвчлан танилцсан юм. Сургалтын төрийн сангаас зээл авч гадаад улсад суралцсан боловч сургуулиа төгсөөд бүртгүүлээгүй, алга болсон иргэдийн судалгааг илүү нарийвчлан гаргаж, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэж, нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай гэж АТГ-ын ажлын хэсэг дүгнэж, тодорхой үүрэг өгсөн билээ.

Үүний дагуу Боловсролын зээлийн сангаас өөрийн албан ёсны цахим хуудсандаа 1997-2012 оны хооронд төрийн сангийн зээлээр гадаад улсад суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй 393 иргэний нэрсийг зарласан бөгөөд сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцсан иргэд Боловсролын зээлийн сангийн холбогдох мэргэжилтэнтэй ирж уулзах, заасан хугацаанд ирж уулзаагүй тохиолдолд дараагийн арга хэмжээ авахыг анхааруулжээ.

Боловсролын зээлийн сангаас гаргасан зар мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-11-12 05:19:24
    Зарлах нь яах вэ. Мөнгийг нь төлүүлээч. Энэ дотор жирийн ажилчин малчны хүүхэд лав байхгүй нь тодорхой ш дээ. Барьцаа энэ тэр тавьдаг биз дээ. ТӨЛҮҮЛЭЭЧЭЭ
  • !!!! 2017-11-12 01:03:29
    ene bugd Mongoloo gadnii ornoor solison ulsuud b na barizaa tawij zeelend hamragddag juramtai ter horongiig ni zaraad Uls Eh ornoo hohirolgui bolgo, eer yahaw!...
  • зочин 2017-11-11 07:12:29
    Хий хоосон Худлаа зарлаад байхын оронд Зээлсэн мөнгийг нь гаргуулж Улсыг хохиролгүй болго,
  • матаач 2017-11-11 07:05:51
    Монголчууд хүн матахдаа сайн шдээ. Шагналын мөнгө амлаач. Овог нэрээрээ л ажилд орсон байгаа юм чинь нэг хотод байгаа бусад монголчууд нь дор нь матна байлгүй
  • Оллоо 2017-11-11 03:13:55
    хэний хэн нь мэдэгдэхгүй юм бноо.. регистр энээ тэрээтэй нь зарласан бол зарласан шиг зарлаач. Худлаа ингэж зарласан болоод хүчингүй болгох гэж байгаан та нарын...
  • Бат 2017-11-11 00:58:50
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг хүний хүн хайрладаггүй юм
  • Zochin 2017-11-10 17:31:54
    Zeel gj bichigdsn bh um! Zasgiin gazriin tetgelegiin hureend surgulia togsood eh orondoo irgen irj ajillah gereetei, Suraltsaj bga humuusiig hamruulad bhiin!!!
  • zochin 2017-11-10 11:31:11
    ed nar bugdeeree mongoldoo irj ajilsan boluu esuul zugttsan uu? bidnii tatvariin munguur yavtsgaasan bizdee?