Агаарын чанарын стандартаас 1.7-1.9 дахин давсан үзүүлэлт гарчээ
Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаагийн 11 нь автомат станц бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж байгаа юм байна. Сүүлийн долоо хоног буюу аравдугаар сарын 30-аас арваннэгдүгээр сарын 05-ны мэдээгээр агаарын чанарын стандартаас 1.7-1.9 дахин давсан үзүүлэлт гарчээ. 

Засгийн газар ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуульд нийцүүлэн боловсруулж батлан хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, утаа үйлдвэрлэгч яндангийн тоог бууруулах, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, орон нутгийг хөгжүүлж төвлөрлийг сааруулах, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт, үүрэг хариуцлагыг чангатгах, стандартуудыг мөрдүүлэх зэрэг цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэн 2025 он гэхэд агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна.
 
П.ГОО
Оллоо.мн 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Би 2017-11-12 12:43:40
    Гэр хорооллын тэнэгүүд үр хүүхэдээ бодоод байранд ороочээ. Та нар хүнээс юугаараа дутуу төрчөөд гэр хороололд амьдраад байгаа юм бэ.
  • bat 2017-11-12 10:14:59
    Ene asyydal bol 76 gishvvnii vvreg örgön yydam yls negen jijigxen zaind syyrishaad 3xan say ard tvmenee yytaagaar amisgalyylj byi tenegvvd tolgoigoo ajilyylaa...
  • иргэн 2017-11-12 05:17:14
    2025 онд 80 хувь буурч харагдаач естой пгоо байна даа