ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Сэлэнгэ аймагт ажиллалаа

Cэлэнгэ аймагт 56 багийн 8558 өрхөд 1.6 сая мал өвөлжинө. Сэлэнгэ аймгийн аюулгүйн нөөцөд 150 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэхээс 100 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэж өвс тэжээлийн нөөц аймгийн хэмжээнд 83,3 хувьтай байна. Аймгийн өвөлжилтийн бэлтгэл ерөнхий дүнгээр 86,3 хувийн биелэлттэй байгаа тухай мэдээллийг өгсөн.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг улсын нөөцөд авах үрийн буудай хадгалагдаж байгаа Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын нутагт байрлах "Гачуурт" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нийт 27 мянган тонн үрийн буудай хадгалж байгаагаас 10 мянган тонныг нь улсын нөөцөд авах юм.  

Үүнээс гадна Сэлэнгэ аймгийн ТЭДС-н элеваторийн үйл ажиллагаатай ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг танилцсан. Аймгийн ТЭДС-н элеватор нь 28 мянган тонн улаанбуудай хадгалах хүчин чадалтай юм байна. Энэ жил 4000 тонн үрийн улаанбуудай, 9000 тонн хүнсний улаанбуудайг аймгийн санд нөөцөлсөн байна. Энэ жилийн хувьд цавуулаг нь 25-аас дээш хувьтай 1-р зэргийн ангилалтай улаанбуудай нөөцөлсөн. Нийслэлчүүд дээд зэргийн чанартай гурил идэх нөхцөл бүрдсэнийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг онцолж байлаа. 

 

Монгол малын чанарыг сайжруулахад төрийн бодлого чиглэж байна

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Цагаан нуур сумын эрчимжсэн үхрийн аж ахуй эрхэлдэг "Сэлэнгэ тариа ХХК"-ний үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь 2017.10.20-нд ХБНГУ-аас махны чиглэлээр 60-н "Лимузин" үхрийг оруулж ирээд байгаа. Нэг эр "Лимузин" үхэр нь 1 тонн жинтэй, гулууз жин нь 600 кг юм байна. "Лимузин" үхрийг үржлийн аж ахуйн чиглэлээр үржүүлсэнээр Дэлхийн стандартад нийцсэн мах нийлүүлэх боломжтой болох юм. Ирэх жил дахин 60 "Лимузин" үхрийг оруулж ирэхээр төлөвлөж байна. "Сэлэнгэ тариа" ХХК-ний 3,7 тэр бумын өртөгтэй уг төсөл нь улсын төсвөөс 1 тэр бум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжиж байгаа юм. 


Мөн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд байрлах "Сэлэнгэ" үржлийн үхрийн аж ахуйн "Шимт бүрэн" ХХК-ний үйл ажиллагаатай танилцсан.  Малын чанарыг сайжруулахад гадны сайн үүлдрийн үхэртэй хээлтүүлэх чухал гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг. Монгол улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд "Герефорд" үүлдрийн удамтай "Казакын цагаан толгойт" үхрийг оруулж ирж байсан. "Шимт бүрэн" ХХК нь "Казакын цагаан толгойт" үүлдрийн үхрийг Монголд нутагшуулан "Сэлэнгэ" үүлдрийн үхрийг үржлийн аж ахуйн чиглэлээр хөгжүүлсээр байна. ОХУ-ын Алтай мужаас 150 толгойг оруулж ирсэн "Казакын цагаан толгойт" үүлдрийн үхэр нь бэлчээр ашиглалтаараа маш сайн Монголд дасан зохицох чадвартай юм байна. 

ХХААХҮЯ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уншигч 2017-11-13 10:45:06
    энэ бас юувэ,ахлах офицерийн хээрийн дүрэмт хувцас зах,малгай,малгайн тэмдэг хэрэглээд л,эд нар удку бугд генералын хувцас өмсөж гангарах юм бна л даа,
    202.21.120.204
    Мэдэгдсэн Хариулах
  • шалгаараа 2017-11-13 04:22:02
    гахай баавгай тонших санаатай л яваа биз буцахад нь постуудаараа сайн шалгаараа
    66.181.185.171
    Мэдэгдсэн Хариулах