Тэгш бус байдалтай үзэн ядалтаар тэмцэх гэж үү
Ерөнхийлөгчийн зүгээс шүүмжлэлийн бай болгоод байгаа 30 гэр бүл хэнбугайнхан багтаж буйг судлах ажлын хэсэг байгуулагджээ.

Тодруулбал Улсын Ерөнхий Прокурорын газрын цахим хуудаст "Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүдээс УИХ-ийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр яригдаж олон нийтэд тархаад байгаа "..Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын газар, түүний хэвлий, ой ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байна гэж заасан байхад төрийн байгууллагаас ашигт малтмалын лицензийг хууль бусаар олгож, бусдад шилжүүлсэн...” гэх мэдээлэлд Нийслэлийн прокурорын газраас 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ.

Дээрх хэргийг тал бүрээс шуурхай бүрэн шалгуулж, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын Ерөнхий Прокурорын газраас мөрдөн шалгах хэд хэдэн байгууллагын мөрдөгчдийн хамтарсан  ажлын хэсэг байгуулж шалгах шийдвэрийг гарган ажиллаж байна.” хэмээн мэдээ нийтлэгджээ. Үнэн хэрэгтээ энэхүү 30 гэр бүл гэж чичлүүлээд байгаа нөхөд нь хуучин цагийн феодлууд ч юм шиг.

Гэхдээ бид өдгөө биесээ харвал аль хэдийн нийгмийн давхарга үүсэж, баян, хоосны ялгаа гарчихсан. Тэднийг зааглаж буй дундаж давхаргынхан хаашаа ч, яаж ч хэлбийж мэдэхээр эмзэг байгаа. Гэтэг сүүлийн үед 30 гэр бүл гэх томоохон бүлэглэл л монголчуудыг “самарч” байгаа юм байна гэх ойлголтыг нийгэмд бий болгочихлоо. Мэдээж энэ ойлголтыг эрхэм Ерөнхийлөгч өгсөн.

Харин одоо тэрхүү 30 гэр бүлийг ил болгохыг төрийн ордны чуулганы танхимд УИХ-ын гишүүд нь ч шаардаж, гудамжид яваа ажилтай, ажилгүй, хөгшин, хөвөө хүн бүр нэхэж байна. Гэлээ гээд яана гэсэн үг вэ. Тэрхүү 30 гэр бүлийг ил болгоод хамаг хөрөнгийг хуу хамж, улсын хөрөнгө болгох уу. Эсвэл ард түмний өмчөөс идэж, баяжсан гээд олон нийтийн дунд “шийтгэ” гээд чулуудаж орхих уу.

Тэрхүү 30 гэр бүлийг бий болгосон улстөрчид, бизнесийн хүрээнийхнийг ад үзэж, үр хүүхдийг нь чичилж. нүүр хийх газаргүй болгож, улсаасаа дүрвэхэд хүргэх үү. Зүй нь бол өнөөгийн монголчууд нэг л гараанаас зах зээлийн нийгэмд шилжсэн.

Харин зах зээл гэж хошуурах үед нэг хэсэг нь ганзаганд, нөгөө хэсэг нь ардчилалд, үлдсэн нь өнөөг хүртэл амьдралаа авч явахын тулд эцэж, цуцалгүй хөдөлмөрлөсөн.

Нэг л харахад ардчилсан нийгэмд маань баян, ядуугийн ялгаа үүсэж, өдгөө 30 гэр бүл хэмээх нэршил бий болж, олны эгдүүцэл дургүйцлийг хүргэх болсон.

Нийгмийн задрал явагдаж, бүгд л зах зээлд хөл тавихад хамгийн түрүүнд мэдээлэлд ойр байсан хэсэг нь л овжиноор ашиглаж, одоогийн өндөрлөгт хүрсэн нь нууц биш. Өнөөгийн баячууд гэж нэрлэгдээд байгаа хүмүүсийн бизнесээ эхлүүлсэн гараа хийгээд боломжууд бүгд л нэг гараанаас эхэлсэн. Тэр нь хуулиар олгогдсон эрхийг овжиноор ашиглаж чадсан маш цөөхөн салбар.

Мэдээж анхных нь төрийн өмчийг үнэгүйдүүлж, өөрийн болгосон арга. Анх бол иргэн бүрд цэнхэр, ягаан тасалбар гээгчийг тухайн үед өгсөн. Гэвч тухайн үед хувийн өмчийн талаарх ойлголтгүй байсан иргэд хэрхэн ашиглахаа мэдэхгүй байсаар бүр зарим нь саяхныг болтол тэрхүү “тасалбар" нь мөн-э байсныг ч мэдээгүй л явсан. Харин аль үйлдвэр хувьчлалд хамрагдах гэж байгаа зэргийг мэдэж байсан хүмүүсийн хувьд арай өөр байдлаар “цэнхэр, ягаан” тасалбарыг ашигласан. Одоо бол тэд томоохон бизнесменүүд, бас өөрийн гэсэн үйлдвэрүүдтэй.

Дараа нь уул уурхайн лиценз, газрын наймаа. Хөрөнгөжөөд байгаа томоохон компаниудыг шүүгээд үзэхэд уул уурхайн лицензгүй, барилгын компанигүй аж ахуйн нэгж бараг байхгүй. Харин эцэст нь төрөөс зарлаж буй тендер. Тендерийг ч гэсэн тодорхой бүлэглэлүүд овжиноор ашигладаг. Бүр цаашлаад тендерт оролцогч, түүнийг нь гүйцэтгэгч нар ч бий болсон.

Ердөө л эдгээрийг дамнаж аж ахуйн нэгжүүд алхам алхмаар бус алд, дэлмээр хөрөнгөө өсгөж байгаа. Мэдээж хуулийн ямар ч байгууллага шалгаад үзэхэд асуудалд орохооргүйгээр ажлаа амжуулдаг. Энэ нь хуулийн цоорхойг овжиноор ашиглахын зэрэгцээ өөрсдөдөө зориулсан хуулийн заалтыг шахаж оруулдагтай нь мөнхийн холбоотой.

Харин өдгөө гэнэт ухамсар суусан мэт эх орончийн дүрээр иргэдэд тал засахын тулд эхний ээлжид 30 гэр бүлтэй тэмцэнэ гэж байгаа нь зөв мэт боловч цаад утгаараа хүний эрхэнд ноцтой халдсан үйлдэл болох вий гэх хардлагыг ч төрүүлж байгаа юм.

Зүй нь бол нэгэнтээ үүсчихсэн тэгш бус байдлыг халахын тулд эхлээд хууль эрх зүйч талаас арга хэмжээ авах учиртай баймаар сан. Тэгэхгүй шууд л баяжсан гэр бүлдээ тэмцэх нь бодлогын хувьд ардчилсан гэх томьёололтой манай улсад тохиромжгүй. Харин томоохон аж ахуйн нэгжүүдээсээ тусад нь жижгүүдээ дэмжих бодлогоор өөд нь татах арга хэмжээг үр дүнтэйгээр эхлүүлбэл олон нийт талархах байтугай энэ Монгол Улс зөв голдрилдоо орох биз.


Өглөөний сонин
Б.Төгөлдөр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2017-11-13 09:49:17
    ганзгын хүн өөрийн мөнгөөрөө наймаагаа хийсэн байгаа. Харин бидний юмыг лиценз нэрээр хувьдаа авч зарж баяждаг хүмүүсийг шалгах нь зөв.
  • mongol 2017-11-13 07:32:16
    Odoo mongoliin ulsaa avrah hamgiin bolomjit huvilbar,Undsen huuliaa uurcilj 2 tanhimtai parlamemttai boloh.Eruhiilegciin zasag hetsuu Oros Hyatad nuluulnu.
  • Vanga 2017-11-13 07:28:53
    Mongolchuud buruug dandaa busdaas khaidag! Oorsdoo ajil biznes khiij amidralaa zalguulakhgyi alzaij arkhi uuj debildchikheed , odoo 30 ger byl khoolii ni bulaag...
  • mongol  2017-11-13 04:31:52
    Turiin nereer luivar hiij bayjsan etgeeduud odoo huuliig c uurcduu zoriulj gargaj bn.Ted ene ulsiig turiig hudaldaad avcihsan.Iim nuhtsuld tegsh erh uilclehgui....
  • Бат 2017-11-13 03:36:12
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • zochin 2017-11-13 03:09:54
    30 bish 3000 garui hulgaich deeremchid baigaa yumaa.
  • irgen 2017-11-13 03:05:36
    hen negnees buruu haih Mongol hunii chanar bolson gej boddog. yamar ch shudrag sain hun baisan ch mungtei bolson l bol Mongold hulgaich nertei bolno
  • po 2017-11-13 02:09:41
    2.999.000hunii hooliig 30ger bul zalilj luiwardaj hulgailj awsan bl shudraga es yrih hereg bgmu
  • иргэн 2017-11-13 02:08:40
    Үзэн ядалт ба өршөөл ч бай тэднийг нийгэмд ил тод болгох хэрэгтэй. Шудараг бус бүх зүйлийн эх оргил нь тэд. Тийм ч учраас Хятадын дарга тэдэнтэй хайр найргүй