Эрдэнэт-Дархан чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон аймгийн нутаг дэвсгэрээр их хэмжээний цас орж Хөшөөтийн даваа болон улсын чанартай авто замд мөсөн бүрхүүл тогтож тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Иймд орон нутгийн онцгой комисс хуралдаж иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Орхон аймгийн дайран өнгөрөх авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан юм.

Өнгөрсөн шөнө  тус аймгийн Онцгой байдлын газар болон “Орхон АЗЗА” компанийн ажилтнууд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан замын цас, мөсийг арилгаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүжээ.

Өнөөдрийн байдлаар тус нутгийн цаг агаарын нөхцөл байдал сайжирч, авто замын байгууламжийн арчлалт хамгаалалтын ажил хийгдсэн тул тус аймгийн Засаг даргын захирамжийн дагуу замын хөдөлгөөнийг өнөөдөр 10 цагаас эхлэн нээлээ.

Мөн улсын ихэнх нутгаар цас их орж зам, даваа халтиргаа гулгаа ихтэй байгаа тул иргэд тээвэрчид та бүхнийг тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг сайтар хангаж, хурдаа зөв тохируулан явахыг мөн Автотээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудын даатгалтай, баталгаатай, мэргэшсэн жолоочтой тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг зөвлөж байна.


Б.Орхон

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.