Дэлгэцийн урлагийн шинэ “ОД” АСА

Зурагт хуудас нь интернетээр цацагдсан даруйдаа шуугиан тариад байсан алдарт жүжигчин Жет Лигийн найруулсан кунг-фу, вин-чунь, тай бокс, мэргэжлийн сумо зэрэг бүхий л тулааны мастерууд оролцсон “Тулааны урлаг” кино энэ сарын 11-нд урд хөршийн Шанхай хотод нээлтээ хийлээ. Тус кинонд дан булчин шөрмөсөөрөө гайхагдсан алдартай тулаанчид дүр бүтээсэн ч тэр дунд бие жижиг бэл ихтэй эрхэм байсан нь дэлхийн хамгийн том онлайн худалдааны компани болох “Алибаба”-гийн үүсгэн байгуулагч Жэк Ма байсан юм. Түүнчлэн тэрбээр Хятадын уламжлалт тайчи бие хамгаалах урлагийг төлөөлөөд зогсохгүй уг киноны гол дүрийг бүтээсэн юм.
 
Хятад улсад жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нийг “Ганц бие хүмүүсийн өдөр” хэмээн тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр “Алибаба" компани онлайн худалдааны том арга хэмжээ зохион байгуулж, барааныхаа үнийг байж болох хамгийн доод хэмжээнд хүртэл хямдруулдаг. Ийн тус баяртай давхцсан “Тулааны урлаг” киноны нээлтэд нэрт хөлбөмбөгчин Луй Фиго, поп од Фаррелл Уильямс, Холливудын жүжигчин Николь Кидман, ОХУ-ын алдартай теннисчин Мария Шарапова, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь ёкозуна Асашорюү Дагвадорж зэрэг дэлхийн хэмжээний нэр алдартай эрхмүүд оролцлоо.


 

ХОЛИМОГ ТУЛААНЫ ТАМИРЧИН ЖЭК МАГ “СЭРЭЭСЭН” ҮҮ

 
Энэ оны дөрөвдүгээр сард холимог тулааны MMA төрлийн тамирчин, Хятадын уламжлалт бие хамгаалах тайчи урлагийн мастертай тулалдаж, хоромхон зуурт буюу 10 секундэд ялалт байгуулсан. Үүнээс үүдэн урд хөршид холимог тулаан үндэсний бие хамгаалах урлагаас илүү гэсэн маргаан дэгдсэн. Мөн дэлхийн бусад орны интернэт хэрэглэгчид хятадын уламжлалт тулааны урлагийг “хийсвэр” гэх болсон. Харин Жэк Ма тайчи болон дээр дурьдсан тулааны тухай өөрийн тайлбараа вэйбо хуудсанд нийтэлсэн юм.
 
 Тэрбээр “Энэ мэт гудамжны зодооноор ямар ч маргааныг шийдэх боломжгүй. Тулалдсан хоёр төрлийг хооронд нь харьцуулахад хэцүү, тэдний дүрэм нь өөр. Тиймээс харьцуулж маргах ч утгагүй юм. Энэ бол хөлбөмбөг, сагсан бөмбөгийн тамирчдыг хооронд нь өрсөлдүүлээд нэгийг нь нөгөөгөөс нь илүү гэж дүгнэхтэй адил. Тахиа, нугас хоёрыг харьцуулахтай ижил юм. Ямар ч тулаан эхлээд дүрмээ тодорхойлох ёстой. Тухайлбал өнөөдрийн аль ч тулааны төрөл ядаж л өрсөлдөгчид нь ижил жинтэй байхыг шаарддаг шүү дээ. Би их сургууль төгссөнөөсөө хойш нийт найман тайчи мастерыг дагаж хичээллэсэн. Гэхдээ өөрийн ур чадварыг сонирхогчийн түвшинд байгаа гэж боддог. Хэзээ ч хүнтэй гар зөрүүлж байгаагүй. Түүхэнд тайчиг тулааны зорилгоор ашиглаж байсан тохиолдол цөөн байдаг. Гол нь ихэнх хүн дасгал, эрүүл мэндийн чиглэлээр хичээллэдэг ашигладаг. Тайчи анх бий болохдоо тулааны урлаг эсвэл бие хамгаалах зорилгоор биш, гол нь философийг хөдөлгөөнөөр харуулах зорилготой байсан. Тулаан бол тайчигийн нэг хэсэг мөн гэхдээ бүхлээрээ биш” гэсэн юм.
 
Тулааны урлагийн нэрт жүжигчин Жет Ли хятадын уламжлалт бие хамгаалах тайчи урлагийг сурталчлах зорилгоор “Тулааны урлаг” киног бүтээсэн. Тэгвэл тайчи мастерыг богино хугацаанд ялсан холимог тулааны тамирчин бусадтай гар зөрүүлж үзээгүй тайчи мастер, тэрбумтан Жэк Маг “сэрээсэн” бололтой.
 

ТУЛААНЫ УРЛАГИЙН ШИНЭ “ОД” АСА

 
“Тулааны урлаг” кинонд Тони Жаа, Юень Вү Пин, Саммо Хун, Тони Чин, Вү Жин, Шимин Зөү, Жеки Хьүн, Наташа Лиу нарын тулааны өөр өөр төрлийн мастерууд хамтдаа байхад нь гол дүр тайчи мастер (Жэк Ма) ирж нударга зөрүүлдэг. Дараа нь тэрбээр мэргэжлийн сүмогийн 68 дахь Ёкозуна Асашорюү руу очих бөгөөд төгсгөлд нь алдарт Брюс Лигийн багшийн үндэслэсэн вин-чунийн төлөөлөл Донни Иен, кунг-фугийн төлөөлөл Жет Литэй тулалддаг. “Тулааны урлаг” бүтээлд эхлэлээс төгсгөл хүртэл үргэлжлэх  ээлжит тулаанууд дунд Жэк Ма бүгдийг нь ялах бус өрсөлдөгчид нь тайчиг хүлээн зөвшөөрч буй талаар өгүүлдэг.  Мөн нэг онцлууштай зүйл нь 1500 орчим жилийн түүхтэй гэгддэг Японы мэргэжлийн сүмо бөхийг зарим хүн тулааны спорт гэж үздэг. Тэгвэл уг бүтээлд тулаантай киноны “шинэ од” хэмээн хэлж болох Асашорюү Дагвадорж Жет Ли болон Донни Иений ард эрэмбэлэгдсэн нь бахархууштай.


 

ЖЭК МА ҮРГЭЛЖЛҮҮЛЭН “ЗОДОЛДОНО”

 
“Тулааны урлаг” киноны видео танилцуулгын төгсгөлд Холливудын “The Expandables” буюу “Дийлдэшгүй баг”-ийн хоёр дахь хүчирхэг хүн, жүжигчин Жейсон Стейтхем, Филиппинийн мэргэжлийн боксчин, найман өөр жингийн дэлхийн аварга Мэнни Пакьяо, мэргэжлийн боксын дунд жингийн дэлхийн үнэмлэхүй аварга Казахстаны боксчин Геннадий Головкин нар “Жэк Маг энэ удаад азтай байсныг дурьдаад өөрсөд дээр нь ирэхийг хүлээж байгаа” гэдгээ хэлжээ. Тиймээс тус киноны дараагийн анги илүү сонирхолтой байх нь. Тэр дундаа Жэк Магийн дараагийн өрсөлдөгч дунд европчууд орж ирнэ.

Өглөөний сонин
Т.Болор-Эрдэнэ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Долгорсүрэн  2017-11-13 14:50:25
    Данжаадын гарын шүүс болсон мангар пацааныг бас дэлгэцийн од гэчихжээ,үхсэн нохойн оцгор...
  • Zochin 2017-11-13 08:12:04
    Erguu minee esergeeren yariad bna aan hytaduud japanchuudad dyrgui .davgaagaas oor huniig tooj uriaguil bhgui yu jet li chin.
  • Зочин 2017-11-13 06:04:36
    Японы сүмочид Хятадуудад дургүйгээ харуулж оролцохгүй байхад Аса гэж гахай Хятадуудад хөл алдан гүйж Японы спортыг гутааж баян хужаагийн боол болж гэнэ.